Харвуул наадамд спортын мастер Ц.Энхчулуун, улсын мэргэн Б.Цэцэг нар түрүүллээ

Монголын уламжлалт харваачдын холбооны энэ оны улсын аварга шалгаруулах харвуул наадам болж дүнгээ гаргалаа. Холбоо байгуулагдаад гурван жил болсон бөгөөд анх удаа УАШТ зохион байгуулсан нь энэ. Зэвтэй сумаар, олон төрөлд, олон зайд харвадаг энэ төрлөөр улсын наадамд харвадаггүй ч тамирчид олон улсын тэмцээн уралдаанд удаа дараа оролцож эх орондоо хэд хэдэн медаль авчирсан аж.

Анх удаа болсон УАШТ-ний эрэгтэй харваачдын ангилалд “Бурхан Халдун” группийн харваач, спортын мастер Ц.Энхчулуун түрүүлж, “Хангарьд” клубийн залуу харваач Б.Мянганбуу удаалсан. “Алдар” спорт хорооны харваач улсын хошой мэргэн Ц.Баасанхүү гуравдугаар байр эзэлжээ. Харин эмэгтэйчүүдээс улсын мэргэн Б.Цэцэг тэргүүлжээ. Удаахь байрыг Өмнөговь аймгийн харваач, улсын мэргэн И.Цэцэгмаа болон Дорноговь аймгийн харваач, спортын мастер С.Гандаваа нар эзэлсэн байна.

Ж.Гэрэл

”Өдрийн шуудан”


URL:

Сэтгэгдэл бичих