“Пентатоник-2012” эхэллээ

Орчин үеийн хөгжмийн “Пентатоник-2012” наадам өнөөдөр  Халимагийн нийслэл Элстад эхэлж байна. Уг наадамд   Монголын хөгжмийн зохиолчдын холбооны гишүүн, хөгжмийн зохиолч Г.Төвшинтөр, Цэн.Эрдэнэбат, Ш.Өлзийбаяр нар оролцож байгаа юм. Энэ удаагийн наадамд Г.Төвшинтөр “БаруунМонгол”  симфонисюит, Цэн.Эрдэнэбат “Rock painting” симфони уран сэтгэмж, Ш.Өлзийбаяр  “Чавхдаст хөгжимд зориулсан дөрвөл” бүтээлүүдээрээ тус тус оролцож байгаа юм. Тэгвэл МонголУлсаа төлөөлөн оролцож буй уран бүтээлчид өнөөдөр дээрх бүлээлүүдээ тоглож байна.  Монгол туургатны хөгжмийн “Пентатоник” наадам анх 2009 онд Элстад болж байсан юм.Энэ наадмыг санаачлагч, Халимагийн хөгжмийн зохиолч Аркадий Манжиев санаачилсан бөгөөд уг наадам Монгол туургатны хөгжмийн өв соёлд аль болох олон хүнийг татах зорилготой ажээ.

П.ТӨР
urlag.mn

URL:

Сэтгэгдэл бичих