Жон Ленноны алуурчин долоо дахь удаагаа суллагдахыг хүсчээ

“Битлз” хамтлагийн дуучин Жон Ленноныг хөнөөсөн гэмт хэрэгтэн Дэвид Чапман дахин хугацаанаас нь өмнө суллаж өгөхийг хүсчээ.  Тэрбээр дуучин Жон Ленноныг 1980 оны 12-р сарын наймны өдөр гэрийнхээ гадаа эхнэр Ёоко Онотойгоо явж байхад нь буудаж хөнөөсөн юм. Түүнд шүүхээс 20 жилийн ял өгсөн бөгөөд Дэвид Чапман өмнө нь зургаан удаа хугацаанаас нь өмнө суллаж өгөх хүсч байжээ. Тэр 2000, 2002, 2004, 2006, 2008, 2010 онуудад чанга дэглэмтэй шоронгоос гарах хүсэлтээ явуулж байсан аж. Гэмт этгээд өдөрт гурван цаг гадаа гарах гарах эрхтэй байдаг бөгөөд энэ жил гэрийнхэнтэйгээ удаан хугацаанд байх боломж олгож, дэглэмийг нь бууруулж өгөхийг хүссэн байна. Ингэхдээ мөн л “наранд гарах” эрхтэй хүн хэмээн өргөдөл илгээжээ. Харин дуучин Жон Ленноны эхнэр Ёоко Оно энэ хүсэлтийг нь эсэргүүцэж байгаагаа өнгөрсөн долоо хоногт “CNN”-д и-мэйл бичиж илэрхийлсэн байна.
Б.Баяр

24tsag.mn


URL:

Сэтгэгдэл бичих