Тэрбишдагва буюу Санаадагва

“Үндэстэн.мн” сайт ирэх дөрвөн жил төрийн эрх барих сайд нарын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэнд цувралаар хүргэж байна. Энэ удаа Монгол улсын Шадар сайд Д.Тэрбишдагвын тухай баримтуудыг дэлгэж байна.

Өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиар багагүй дуулиан дэгдээсэн “Нянгар хаданд гарсан нь” нэртэй кинонд Санаадагва гэгч баарны эзэн нөхөр ая тал олж албан тушаалд тун хурдан ахиж байгаа тухай үзүүлдэг. Өөрийн гэсэн мэдлэг боловсрол нимгэн ч сүйхээтэй, бас ая тал олж чаддаг, мөнгөтэй, энэ эрийн дүрийг Тэрбишдагва сайдад зориулсан гэж олон нийт шивэр авир хийж байлаа. Олны энэ яриа ортой. Тэрбээр анх нөөцийн мах гэгчийг санаачилсан юм гэнэлээ. Түүний намтрыг харахад тэрбээр ажлынхаа гарааг махтай холбоотой ажлаар эхлэж байсан нэгэн. Д.Тэрбишдагва   1982-1983 онд Улаанбаатар мах консервийн комбинатад цехийн мастер

1983-1984 онд Улаанбаатар мах консервийн комбинатад үйлдвэрийн технологич

1984-1986 онд Улаанбаатар мах консервийн комбинатад ерөнхий технологич

1986-1988 онд Улаанбаатар мах консервийн комбинатад үйлдвэрийн даргаар ажиллаж байж. Улаанбаатар махны хомсдол орсон үед тэрбээр Н.Энхбаярт нөөцийн мах нийлүүлэх тухай дуулгаж, ая тал олж авсан нэгэн.

Д.Тэрбишдагвын энэ са­наачилга тухайн үед нэ­лээд эсэргүүцэлтэй тулгарч байсан ч тэрбээр нөөцийн мах бэлтгэх асуудлыг Зас­гийн газар, УИХ-аар хүч тү­рэн шийдүүлсэн. Улмаар Засгийн газрын 2006 оны 178 дугаар тогтоолоор нөө­цийн мах бэлтгэх журмыг боловс­руулан баталж байжээ.

Үүний дараа Д.Тэрбиш­дагвыг “их гарын махны хул­гайч”, “нөөцийн мах­ны загалмайлсан эцэг” гэхч­­лэн хочилж байсан са­­­нагдана. Олны үг ортой гэдэг. Үнэхээр ч нөөцийн махны бизнесийн үүсгэсэн хүн нь Д.Тэрбишдагва, нөө­цийн махны бизнесийг өөгшүүлсэн хүн нь мөн л Д.Тэрбишдагва байв. Өөрөөр хэлбэл Д.Тэрбишдагвыг ир­гэдийг жилийн дөрвөн ули­ралд махаар хангах нэ­рийдлээр нөөцийн махны биз­несийг эхлүүлж, 40 сая малтай Монгол оронд мах­ны хомсдол үүсгэсэн гол бу­руутан гээд тодруулчихад нэг их буруудахгүй юм билээ.

Тухайн үед нэг хэсэг нь нөөцийн мах бэлтгэх асууд­лыг эсэргүүцэж байсан ч Д.Тэрбишдагва үүнийг төвөг­гүйхэн зохицуулсан байдаг. Энэ нь Д.Тэрбишдагва эр бяртайдаа бус, тухайн үеийн улс­төрийн хүчнүүдийн нө­лөө­гөөр шийдэгдэж байсан гэнэ.

Тодруулбал, нөөцийн мах­­­ны бизнесийг хамгийн их дэмжигсэд нь экс Ерөн­­­хийлөгч Н.Энхбаяр, болон “Хотын фрак­ци” байлаа. Харин Д.Тэр­бишдагвын  бизнесийг Зас­­гийн газар, УИХ-аар но­­­гоон гэрлээр авч гарсан “ач­тан” нь экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр аж.

Учир нь Д.Тэрбишдагва хэ­зээнээс Н.Энхбаярын ит­гэлт хүн байсаар ирсэн. Н.Энхбаяр МАХН-ын дарга байхдаа намаа сэлгэх нэ­рийд­лээр шижигнэсэн за­луу бизнесмэнүүдийг эл­сүүлж байв. Тэдний нэг нь Д.Тэрбишдагва. Энэ ч ёсоор Д.Тэрбишдагва Н.Энхбаярыг өмгөөлж хамгаалж явсан “Элсний 13”-ын тэргүүн фронтод хүчин зүтгэж бай­сан. Үүнийхээ хүчинд Хүнс хөдөө аж ахуйн сайд болж, зогсонги байдалд ороод бай­сан бизнесээ нөөцийн ма­хаар хөл дээр нь босгосон бололтой.

Нөөцийн махны далд биз­­несийн ард ийм том улс­төрийн ашиг сонирхол явдаг болоод ч тэр үү цагдаа, хуу­лийнхан нэгэнт ил болсон энэ хэргийг цэгцэлж чаддаггүй аж.

Д.Тэрбишдагвын эх­лэ­лийг  нь тавьж гардан гүй­­цэтгэж  байсан.  махны  бизнес  зохион   байгуу­лагч­­дын халааг 2009 онд Монголын махны хол­боонд нөөцийн  мах бэлтгэн нийлүүлэгчийг сонгон шал­гаруулах  эрхийг  өгсөн гэдэг.

Нөөцийн мах гэдэг нэрээр өөрийнхөө бизнесийг эхлүүлж эрх баригчдад ая тал олж авсан Д.Тэришдагва дараа нь Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайдаар томилогдох нь тэр. Гэхдээ энэ үед дэд сайдын суудлыг олж авахын тулд 500 сая төгрөг хандиьладаг гэсэн мэдээлэл цацагдаж байсныг үгүйсгэж болохгүй. Дэд сайдаар ажиллаж байхдаа Эрдэнэтэд махны хувийн үйлдвэртэй болж амжсан гэдэг яриа ч бас бий. Хөдөө аж ахуйн яамны мөнгөөр багагүй хөлжсөн гэж хардагддаг хувийн дэлгүүрийн эзэн маань дараа нь Германд Элчин сайдаар томилогдов. Гэвч тэрбээр Элчин сайдын суудлаас тун эвгүй шалтгаанаар бууж байсан нэгэн. Монголын хууль хяналтынхан С.Зориг агсны хэрэгт Д.Энхбатыг баривчилж,  хүн хулгайлах энэ ажилд Элчин сайд Д.Тэрбишдагва  оролцсныг Германы тал мэдэж, асуудал үүсгэж эхэлсэн байна. С.Зоригийн хэргийг илрүүлсэн нэр зүүх, АН-д энэ хэргийг тохох гэж байсан Н.Энхбаяр айж сандран түүнийг яаралтай дуудаж ирүүлснээр тэр УИХ-д нэр дэвшлээ. Н.Энхбаярыг хамгаалах ажилд тун идэвхитэй оролцдог энэ эр  улс төрийн сонголт хийх гэж үнэндээ зовж байсан бололтой. Яагаад гэвэл түүнийг  МАН-д   гурван ч удаа элсэж байсан гэдэг баримт байдаг гэнэ.

Одоо ч тэр Н.Энхбаярын нөмөр нөөлөг дотроос гарч чадахгүй яваа нэгэн. Гарах ч үндэс байхгүй.

эртээ 2000 он. «Ардчилсан холбоо эвсэл»-ийн Засгийн газрууд ээлж дараалан огцорсны дараа монголчууд бүхэлдээ ардчилагчдаас айж байлаа. Төлөвшөөгүй залуусын эрх чөлөөний тухай гоё яриа Монголын гүйцэтгэх засаглалыг тэр чигт нь нурааж, төрийг сүйрэлд аваачсан болохоор тэр. Харин энэхүү гэм дундаас УИХ дахь МАХН-ын бүлгийн даргаар ажиллахын зэрэгцээ тус намыг удирдаж байсан Н.Энхбаяр хэмээх орчуулагч эрийн аз гийх нь тэр. Тэрбээр намдаа МАХН-ыг сонгуульд бараг л зуун хувь ялуулсан баатар болж үнэлэгдсэн бол Монголын ард түмэнд буурь суурь, итгэл найдвар, бусдаасаа толгой илүү лидер хэмээн өөрийгөө итгүүлэв. Улмаар Н.Энхбаярын хувьд тэрхүү итгэл дээр нь дөрөөлөн хэрхэн улсын хөрөнгөөр гараа угааж, ижил сонирхолтой нөхдийг цуглуулан ямар аргаар төрийн хөрөнгийг олзлох тухай бодож байсан бололтой.

Иймээс ч Монголбанкны дэд ерөнхийлөгч О.Чулуунбатыг нэгдүгээр хүнээр томилж, Ерөнхий сайдын хувиар санхүүгийн луйврын зохиолыг хамтран бичихээр тохирсон гэж болно.

 

Энэхүү хамтарсан луйврынхаа байгаар Монголын худалдаа хөгжлийн банк, «Эрдэнэт» үйлдвэрийн зэс, манайхаас гадаад зах зээлд тушаадаг алтны нийлүүлэлт, Хаан банк зэргийг тодруулсан байдаг. Анхны гараа нь «Жеральд Металл »-ыг «Эрдэнэт»-ийн зэс, алтыг дэлхийн зах зээлд хүргэх зуучлалд онцгой давуу эрх эдлэх болсон явдал. Уг онцгой эрхийг 2000 оны наймдугаар сараас тус компани эдэлж эхэлсэн байдаг бөгөөд ингэхдээ урьдчилгаа болгон 10 сая ам.доллар Монголд зээлжээ. Тэр мөнгөнөөс найман саяыг нь тухайн үеийн Ерөнхий сайд Н.Энхбаярыг санхүүжүүлж байсан «Монгол газар» компанид олгосон бол УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвын «ТБД андууд» компани нэг сая ам.долларыг нь зээлж байсан байдаг. Энэ бол УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвын бизнесийг дэмжсэн Н.Энхбаярын хайр ивээл бөгөөд түүнээс өр нэхдэггүй юм гэхэд өглөг хуваарилсныхаа авлагыг цаг ямагт сануулж явах эрхтэй гэдгийнх нь баталгаа юм. Д.Тэрбишдагва гишүүний тухайд мөн л «Жеральд Металл» компаниас авсан урьдчилгаанаас нь хувь хүртээд зогсохгүй Н.Энхбаярын тусламжтайгаар Засгийн газраас зээл гулгуулсан нэгэн. Тухайн үед Засгийн газраас Хөдөө аж ахуйн банканд байршуулж байсан гурван тэрбум төгрөгийг татан авч, өөрсдийн талынхныг санхүүжүүлсэн.Тэр нь эргэн төлөгдөх боломжгүй болоход улсын нөөцөөс аргалсан. Махны чиглэлийн бизнес эрхлэгчдэд ч тэр ийм л аргаар зээл өгч, төлбөрийг нь улсын нөөцөөс барагдуулсан түүхтэй. Энэхүү будилаан дунд хожсон хамгийн их хэмжээтэй зээл авсан зээлдэгч нь Д.Тэрбишдагва. Өнөөдөр ч тэр Н.Энхбаярын нэрээр УИХ-ын гишүүн, Шадар сайдын алба хашиж байна.

Санаатай, хэзээ ч ая тал алдаггүй, хэтэрхий их шуналтай гэж журмын нөхөддөө ад үзэгддэг байсан Д.Тэрбишдагва ирэх дөрвөн жил Шадар сайдаар ажиллах болж байна.

Ц.Хан-Хөхий
undesten.mn

URL:

Сэтгэгдэл бичих