“Боевик” Б.Билэгт ЦЕГ-ын дарга болохоор санаархаж байна

2012 оны тавдугаар сарын 14-нд Сонгуулийн ерөнхий хорооны шинэ таван гишүүн тангаргаа өргөсөн билээ. Тэдний дотор нэг содон хүн байсан нь олны дунд “боевик” хэмээн алдаршсан ТЕГ-ын дарга асан Б.Билэгт юм. Түүнийг Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж МоАХ-ны анхны партизануудын нэг гэдгээр нь итгэл хүлээлгэж ийнхүү УИХ-ын сонгуулиас өмнө тус хорооны гишүүн болгосон нь наанадаж АН-д, цаашилбал ирэх жил болох Ерөнхийлөгчийн сонгуульд тус хорооны үйл ажиллагаанд шударга хяналт тавих өөрийн хүн байх нь нэн чухал гэж үзсэний илрэл билээ.

Ажлаа аваад ганцхан сонгуулийн ард гараад байгаа Б.Билэгт гишүүн будлиантай болсон хоёр тойргийн сонгууль, аравдугаар сард болох Орон нутгийн сонгуулийн үеэр СЕХ-нд ажиллах эсэх нь тодорхойгүй болжээ. Тэрбээр АН Засгийн эрхийг гартаа авсан даруйд илүү эрх мэдэлтэй суудалд санаархаж, улмаар Ерөнхий сайдын шууд удирдлагад ажилладаг ЦЕГ-ын дарга болохоор хөөцөлдөж эхэлжээ. ЦЕГ-ын дарга Д.Сандаг-Очирын хувьд аль хэдийнэ тэтгэвэрт гарах болсон хэдий ч Ц.Нямдоржийн үүрэг, даалгавраар тэрхүү суудалдаа суусан хэвээр байв. Харин засаг, төр солигдмогц агентлагуудын дарга нар ч мөн солигдох нь тодорхой болсон тул Б.Билэгтэд Монголын цагдааг удирдах хүсэл төржээ.

Урьд өмнө ТЕГ-ын даргын албыг хашиж байсан тэрбээр хууль хяналтын байгууллагыг хөнгөхөн удирдаж, тэр ч бүү хэл генералын мөрдөс зүүж магадгүй гэсэн яриа гарах болсон байна. Монголын цагдаа “боевик” даргатай болвол төрийн мөрдөстэй миний цагдаа нар түмэн олноо хамгаалах бус боевик ажиллагаа явуулж эхлэх юм биш байгаа гэсэн болгоомжлол ч бас төрөх болов.
Ө.Хэмх wikimon


URL:

Сэтгэгдэл бичих