Хүрлээ “DDISHTV”-ээр “баяжив”
Жүжигчин Б.Хүрэлхүү “Шинэ үе” продакшнд хүчин зүтгэж, нэг хэсэгтээ үзэгчдийг хуйлруулж байлаа. Харамсалтай нь хамтлаг дотроо хагаралдаж, хувь хувийнхаа уран бүтээлд анхаарах болсон нь үзэгчдийн хүсэн хүлээдэг тоглолт амтгүй болсон билээ. Хамтлагаас гарсан Б.Хүрэлхүү ч сүүлийн үед таг чиг болж, уран бүтээлээсээ хөндийрөв. Харин түүний ганц хийдэг ажил нь телевизийн рекламд тоглох болсон нь нууц бий. Магадгүй хошин урлагт зүтгэснээс рекламаар хэдэн төгрөг олсон нь илүү гэж бодсон байхыг үгүйсгэхгүй. Ямартай ч тэрбээр “DDISHTV”-ийн рекламаар “баяжиж”, Цогоо гуайгаа хөөрхөн дөнгөөд л явна.
Б.БӨРТЭ
URL: