Фэйсбүүкийн тусламжтайгаар гээсэн утсаа олжээ

Канад Улсын Торонто хотын оршин суугч нэгэн эмэгтэй хүүхдээ салхилуулж яваад гар утсаа гээчихсэн байна. Тэр бүсгүй гэртээ ирээд л утсаа гээснээ мэджээ.Тэр бүсгүй өөрийн фэйсбүүк хуудаснаа “Миний гар утсыг олсон хүн надад утсыг минь буцааж өгөхөөр сайхан сэтгэлтэй өгөөмөр хүн байна гэж найдаж байна” хэмээн бичиж үлдээжээ. Гэвч бүсгүй утсаа олдоно гэдэгт бараг найдсангүй шинэ утас авахаар тооцоолж байв.

Тэрээр утсаа гээхээсээ өмнө фэйсбүүк рүү нэвтрэн хаалгүй орхисон байна. Бүсгүйн утас интернэт рүү чөлөөтэй нэвтрэх iPHONE 4 маркийн утас байж. Гэвч гайхалтай зүйл болж нэг өдрийн дараа нэгэн хүн фэйсбүүк хуудсаар нь дамжуулан “Би таны утсыг оллоо таны утсыг хэрхэн буцааж өгөх вэ” хэмээн хариу бичиж утасны эзэн бүсгүйтэй уулзан буцааж өгчээ.Энэ мэтчилэн олон нийтийн сүлжээгээр дамжуулан олон сонирхолтой зүйл тохиолддогийн жишээ энэ буюу.

Ц.Ганга


URL:

Сэтгэгдэл бичих