Ассанжийг дэмжин цахим хуудас хакердав
Нууц материалууд дэлгэснээсээ хойш дэлхий нийтэд алдаршсан Жулиан Ассанжийг Эквадор руу явахад нь Лондон хориг тавьж, шүүхээр оруулах гэж буй Шведийн талд шилжүүлэх гэж байгааг эсэргүүцсэн хэсэг хакерчид Их Британийн Засгийн газрын цахим хуудсыг хакерджээ. Хууль зүйн яам, Ерөнхий сайд, Хөдөлмөр, тэтгэвэр хангамжийн яамны цахим хуудсууд энэ цахим довтолгооны бай болсон байна.
Харин бусад цахим хуудсууд довтолгоог тэсч чаджээ. “Ассанжийг чөлөөлцгөөе” арга хэмжээнийхээ тухай Anonymous хакерын бүлэглэлийн гишүүнд наймдугаар сарын 20-ны өдөр Твиттер дээрээ бичжээ.
URL: