Хамгийн тэнэг сургууль юу вэ?

За дүү нар минь тэгээд л сурах сургуулиа сонгож ядаад байна уу? Эгч нь энд тэнд олон удаа сурч, бас энд тэнд сурдаг олон найзтайгийнх зарим жаахан туршлага мэдлэгээсээ хуваалцъя. Элдэв танилцуулга, багш нарын үгнээс илүү бодит байдлыг мэдэрсэн хүний үгс үнэмшилтэй ш дээ. Ингээд сургуулиудын тухай найз нөхдөөс дуулсан хов живээ өгүүлье.

Хүмүүлэгийн ухааны их сургууль

Хөөрхөн охидтой гэдгээр нь хүмүүс угаасаа мэднэ. Хэрвээ чи гэр хорооллын ч юм уу, эсвэл хөдөөнөөс ирээд Баянхошуунд хашаа хөлсөлж амьдрах гэж байгаа бол энэ сургууль руу ойртох ч хэрэггүй. Гаднаас нь харахад гоё ч яг дотоод уур амьсгал үнэхээр хөгийн. Бие биенийхээ дээр гарах гэсэн элдэв хоосон маягаар хоорондоо өрсөлдөх охид дүүрэн, хөвгүүд нь ч дагаад тиймэрхүү болчихсон. Тавин мянган төгрөгний үнэтэй уруулын будгаа нэг нь гайхуулахад маргааш нь өөр хүн зуун мянгын сормуусны будгаа гайхуулна ш дээ. Гэхдээ бүх оюутнууд нь тийм баян гэж үү? ҮГҮЙ гэдэг хариулт энэ сургуулийн нууцыг тодоор илтгэнэ. Яг жинхэнэ баячуудын хүүхдүүд ихэвчлэн гадагшаа сураад явчихдаг учраас энд дундаж, эсвэл баян харагдахыг хүсдэг дунджаас доохнуур айлын охид олонхи нь. Чиний төсөөлөө ч үгүй уян гоолиг, эмэгтэйлэг, ухаалаг мэт санагддаг охин чинь жирийн нэг Солонгос хөгшиний нууц амраг байвал битгий шоконд ороорой. Зарим нэг нь телевизийн од болчихсон л тууж явна. Үнэндээ хов жив сонссоноор Хүмүүлэгийн охидын гуравны нэг нь, зарим дэгс яриагаар бол тал нь шахуу өөрийн гэсэн спонсортой. Тэгж байж л тийм үнэтэй хувцас, чамин аксэсуар, тансаг make-up хэрэглэнэ шүү дээ. Хамгийн гэнэн, цайлган охин ч яваандаа орчиндоо дасаад, бусаддаа уусаад хэн нэг баянаар тэтгүүлж амьдрахыгаа энгийн зүйл мэт санадаг болно. Гэхдээ хаа очиж багш нарынх нь боловсрол давгүй, чи өөрөө хүсвэл сайн оюутан байж чадна. Гэхдээ л уур амьсгал хэцүү дээ, дөрвөн жил шүү дээ.

Их засаг их сургууль

Томын хувьд томоо. Гэхдээ сургалтын чанар, сурч буй оюутнуудын хувьд авах юмгүй. Үнэндээ хэн ч энэ сургуульд зорин зорин элсэж ордоггүй. Нэгэнт юм сурахыг хүсдэггүй тааруу түвшиний оюутнуудтай тул урлагийн наадам, спортын тэмцээн, улс төрийн сонслого гэх мэтээр залуусын уйдааг тайлна. Урлагийн үзлэг нь UB Palace –д зохиогддог баян, мөнгөтэй сургууль. Гүү яахав архидаж шоудаж явсанаас дуулж, сагсдаж цаг нөхцөөвөл хамаагүй дээр л дээ. Социализмын маягийн диктатуртай. Сургуулийн воллейболын тэмцээн дээр бүх багш нар нь ирж өдөржин зааланд өнжих ёстой. Цаг, ирц бүртгэнэ. Хэн нэг багш воллейболын тэмцээнд очихгүй бол цалингаас нь суутгадаг. Оюутнууд нь ч бас заавал бүртгүүлэх ёстой. Түүнийгээ нийгмийн идэвхи, сургуулийн наастрийн гэнэ. Урлаг спорт гэдэг хувь хүний хобби болохоос биш цалин, дүн гэх мэтээр нь дарамталж багш оюутнаа уядаг арга хэмжээ биш л байлтай. Гэхдээ хамгийн гол нь ямар ч багш, ямар ч оюутан үүндээ гомдоллодгүй нь сайхан. Хэрвээ чи хичээл хийхгүй ямар нэгэн байдлаар зугаацаж аргалсаар дөрвөн жилийг өнгөрөөж, их сургуулийн дипломтой болмоор байвал энэ яг тохирно. За тэгээд энэ сургуульд аймар баян хүн ч сурдаггүй, аймар ухаантай хүн ч сурдаггүй. Хэн ч чамайг шоолохгүй өөрийн зиндааны дундаж хүмүүстэй хамтдаа хөгжилдье гэвэл алхаад маарш. Гол нь дөрвөн жилийн дараа ажил дээр гарна гэдгээ мартваа.

МУБИС ба ХААИС

Их засагтай зарим талаар төстэй. Хэн ч зорьж ордоггүй. Улсын сургууль гэдгээрээ л илүү. Ямар ч аймар баян хүн байхгүй, ямар ч аймар ухаантай хүн байхгүй. Чи дундаж ухаантай, дундаж айлын хүүхэд бол энд ирээд “том од ах”.

ШУТИС

Архичдын сургууль, өөр юу ч биш. Тэгээд нээг их магтаж муулах гэвэл энэ нийтлэлд багтахгүй. Сурвал сур, больвол боль гэсэн зарчимтай. Аав ээжийн өврөөс гүйцэт салаагүй, жаахан олхио муутай гэж өөрийгөө мэддэг бол хүн бужигнасан ийм газар луу битгий зүглэ. Хэн ч чамайг эрхлүүлэхгүй, чиний амьдрал сүйрч байгаад хэн ч санаа тавихгүй. Гэхдээ үнэхээр сурч чадвал чи сайн мэргэжилтэн болно. Барилга, уул уурхай, цахилгаан гээд манай улсын хамгийн ирээдүйтэй мэргэжлүүд энд бий ш дээ.

МУИС

Зарим нь манай улсын шилдэг сургууль гэж ярьдаг л юм. Би лав санал нийлэхгүй. Нийгмийн ухааны чиглэлээр сурахаар шийдсэн бол “чи азгүй л байна даа”. Учир нь энд чиний үзэл санааг ойлгож, дүгнэх тийм мундаг том багш байхгүй. Ихэнхи тэнхимийн эрхлэгч, гол томчууд нь социализмын сэтгэхүйтэй учраас ЗХУ –д хэвлэгдсэн сурах бичигнээс ч юм зааж магад. Ер нь тэгээд ч нийгмийн ухааны мэргэжилтнүүдээр Монгол хахчихлаа, тэгснээс чаддаг юмаа хий. Байгалын ухаан нь цаг үедээ нээх хувирч шинэчлэгдээд байх юмгүй учир бас ч гэж гайгүй. Ерөнхийдөө МУИС жигдхэн дундаж, харин ШУТИС зарим нь хэт мундаг, зарим нь хэт шоучин мудаак. Гэхдээ л бүх сургуулиудын дотроос хамгийн архичин нь МУИС –ынхан. Охид хөвгүүд ялгахгүй шүү, ялангуяа МУИС –ын охид бол аймар ууна ш дээ. Чи архи ууж чаддаггүй бол МУИС –д орох гээд дэмий дэмий.

Заза ингээд дуусгъя, сурах гэж буй, эсвэл сурч буй, эсвэл сурсан сургуулиудыг чинь муулсанд уучил. Бусад хувийн сургуулиуд эд нараас ч онцгүй, оюутнууд нь эд нараас ч архичин шоучин, мудаак гээд ойлгочих. Тэгээд босго оноо 400 гэсэн сургуулиуд бол мөнгөний гарз шүү. Бас нэг зүйл нэмж хэлэхэд хамгийн их рекламдсан сургууль л хамгийн чанаргүй, хүн тоодоггүй хог байдаг юм гэдгийг ойлгоорой. Бас гадагшаа мадагшаа явахдаа газраа зөв сонгохгүй бол бас л нэг янхандалт, архидалтын үүр лүү явна ш дээ, мэдэж байгаа биздээ.

Бичсэн: Удвал       facebook.com/udval.mn


URL:

Сэтгэгдэл бичих