УИХ-ын гишүүн С.Эрдэнэ : Сөрөг хүчиндээ зориулж баталсан хууль нь өөрсдөд нь гай болж байна

24 цаг гэдэг хугацаа бол УИХ-д суудалтай намуудын үйл ажиллагааг жигдрүүлэхээр хийгдсэн гэж ойлгож байгаа. Гэхдээ тухайн үед энэ хуулийг АН биш МАН-ынхан өөрсдөө баталсан байдаг. Тэгэхэд Ц.Нямдорж УИХ-ын дарга байсан санагдаж байна. Тэр үед тухайн үеийн МАХН, өнөөгийн МАН үнэмлэхүй олонхи байхдаа энэ хуулийг баталж байсан. Тухайн үеийн сөрөг хүчиндээ зориулж хийсэн заалт нь эргээд өөрсдөд нь гай болж байгаа байхгүй юу. Түүнийгээ өнөөдөр өөр өнцгөөс тайлбарлах гээд байх юм даа. Мөн Үндсэн хуулиараа УИХ-д наймаас дээш суудалтай нам автоматаар бүлэг байгуулдаг байсан л юм бол 2004 онд АН-ыг 20 гаруй гишүүнтэй байхад яах гэж бүлэггүй дөрвөн жил явуулсан юм. Энэ хуулийн заалтыг л барьж АН-ыг бүлэггүй байлгасан. “ӨДРИЙН СОНИН”


URL:

Сэтгэгдэл бичих