Сургуулиудын засвар 60 хувьтай байна
Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчийн 110 сургууль, 180 цэцэрлэгээс 55 цэцэрлэг, 46 сургуульд 105 багц их засварын ажил хийхээр төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 16 ажил бүрэн дуусч, 23 ажил 90-ээс дээш хувийн гүйцэтгэлтэй байна.
Баянзүрх дүүргийн 14 дүгээр сургуулийн спорт заал, 14 дүгээр цэцэрлэгийн өргөтгөл, Сүхбаатар дүүргийн VII хороо болон Чингэлтэй дүүргийн VII хороонд баригдаж буй 100 ортой хүүхдийн цэцэрлэг зэрэг улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй зургаан шинэ барилгын ажил 60 орчим хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна.
Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдаж буй 52 дугаар сургууль, Амгалан цогцолборын өргөтгөлийн барилгууд ашиглалтад ороход бэлэн болжээ. Мөн Хужир булан болон 361-ийн гарамын шинэ сургуулийн барилгыг ирэх арваннэгдүгээр сард ашиглалтад хүлээлгэн өгөх юм байна.
URL: