Шүүх, цагдаа иргэдээ хэзээ айлгахаа болих вэ

Манай хуулийн байгуул­ла­гуудад “хүчний” гэсэн том тодот­гол нь байсаар л байна. “Ногоон мал­гайтнууд”-ыг хэлмэгдүүлж бай­сан хэлмэгдүүлэлтийн тэр үнэр нь одоо ч арилаагүй байгаа юм. Хэл­мэгдүүлэлтийн энэ үнэрийг  суу­риар нь арилгахын тулд өнөө­дөр хуу­лийн байгууллагуудад ард­чи­лал, одоо мөрдөгдөж буй хуу­лиудад нь шинэчлэл хэрэгтэй байна. Тэр тусмаа Эрүүгийн, Иргэ­ний, Эрүүгийн байцаан шийт­гэх тухай хуулиудыг цогцоор нь өөрч­лөх шаардлагатай юм. Олон ч хүн дээрх хуулиудад шүүмж­лэлтэй ханддаг.

Хуулийг  чухам юуны тулд хэрэг­жүүлдэг юм бэ. Хэн нэгнийг хилс хэрэгт унагаж, шоронд хатааж, багахан зүйлийн төлөө ялтан бол­гоход лав биш. Мөрдөн байцаагч гэрчээр дуудаж тайлбар авч байс­наа өнөө хүнээ сэжигтнээр татаж, Цагдан хорих төв рүү чирэх бол жирийн үзэгдэл. Энэ бол хуулийн хэрэгжилтийн практикаас олонтаа харагдаж байсан дүр зураг. Хууль биелүүлж байгаа нэрийдлээр хууль­­чид нь өөрсдөө ийм хууль бус авир гаргадаг. Тийм болохоор ард түмэн нь хуулийн байгууллагуу­даасаа айдаг. Ямар нэгэн зарлан дуудах хуудас ирвэл тэр хүн дуусаа. Сэжигтэн, гэрч, хохирогч хэн ч байсан үнхэлцгээ хагартал айна. Яагаад гэвэл тэднийг очиход нь бариад хорьчихож магадгүй. Гэмт хэрэг хийгээгүй гэдгээ мэдэж байгаа ч “Юмыг яаж мэдэх вэ” гэсэн айдас далдхан тээсээр байцааг­чийн хаалгыг татдаг. Дуудсан цагт нь яваад очвол  “Хуралтай байна, түр хүлээ”, “Цайндаа орсон байна, гэнэт ажил гараад явчихлаа наанаа байж бай” гэсэн байцаагчийн дээрэнгүй харьцаа бас нэг дарамт болно. Тийм болохоор ч монгол­чууд “Адгийн зарга арав хоног” гэдэг болоо биз.

Ийм хуулийн байгууллагуудтай болохоор тийшээ очиж, лавлагаа, зөвлөгөө авах зоригтой иргэн ховор. Уул нь хуулийн байгуул­лагууд иргэдэд хүрч үйлчилдэг үйлчилгээний байгууллага. Үгүй ядаж цагдаагийн байгууллагаар ороход төв царайтай цагдаа хув­цас­­­тай залуу “Амрыг эрье” гэх бус инээмсэглэсэн бүсгүй угтаад “сайн байна уу” гэж яагаад болдог­гүй юм бэ. Ширээнийхээ араас босож чадахгүй болтлоо гүзээ суусан байцаагч  нар иргэдийг заавал өрөөндөө дуудах бус зав гарвал ажил дээр нь, гэрт нь хаа байгаа газар нь очоод уулзчихаж  яагаад болдоггүй юм бол.”Зарлан дуудах” хуудас өгчихөөд төрийн сүрийг иргэдэд гаргах бус тэдний  амар тайван байдлын төлөө ажиллах ёстой биш билүү.

Гэтэл манай хуулийн байгуул­ла­гуудад “хүчний” гэсэн том тодот­гол нь байсаар л байна. “Ногоон мал­гайтнууд”-ыг хэлмэгдүүлж бай­сан хэлмэгдүүлэлтийн тэр үнэр нь одоо ч арилаагүй байгаа юм. Хэл­мэгдүүлэлтийн энэ үнэрийг  суу­риар нь арилгахын тулд өнөө­дөр хуу­лийн байгууллагуудад ард­чи­лал, одоо мөрдөгдөж буй хуу­лиудад нь шинэчлэл хэрэгтэй байна. Тэр тусмаа Эрүүгийн, Иргэ­ний, Эрүүгийн байцаан шийт­гэх тухай хуулиудыг цогцоор нь өөрч­лөх шаардлагатай юм. Олон ч хүн дээрх хуулиудад шүүмж­лэлтэй ханддаг. Хэтэрхий хатуу хуультай тул Эрүүгийн хуулийг шоронжсон гэж салбарын мэр­гэжилтнүүд нь үздэг. Учир нь энэ хуулийн дийлэнх заалтууд нь хүнд хөнгөн гэлтгүй гэмт хэрэг үйлдсэн бол шоронд хатааж, эсвэл ялын дээд уншдаг. Дэлхийн олон орон цаазаар авах ялын эсрэг байхад манайхан л гэж эрт үеийнхээ тогтолцоотой зуу­ралд­саар байгаа­гийн нэг нотолгоо нь Эрүүгийн хуулийн иймэрхүү заалтууд юм.

10 мянган төгрөг давтан гурван удаа хулгайлбал шоронд хорино. Гурван удаагийн үйлдлээр 30 мянган төгрөг хулгайлсан болохоор хэрэг нь хүндэвтэр болоод явчихаж байгаа юм. Ийм хэргээс болж шоронд орсон хүн тэнд хүмүүжих нь битгий хэл хулгайн хэрэгтээ харин ч гаршаад “доктор”-ын зэрэг хамгаалчихаад гараад ирдэг. Нэг бол өөр луйврын аргуудыг тэндээс  сурчихсан “том гарын” луйварчин болоод гарна. Шоронд хүн хүмүүж­дэггүй. Тэнд ороод гарч ирсэн хүн “араатан” шинжтэй болдгийг мон­голчууд аймшигтай хэрцгий хэрэг үйлдэгдэх бүрт мэдэрдэг. Нийгмээс тусгаарлах ёстой “араа­тан” шиг авиртай хэрэгтнүүдийг шорондоо хорих хэрэгтэй. Тэр охид хүчинддэг гаж донтон, бусдын амийг хэрц­гийгээр хөнөөсөн, хар тамхи татдаг байнга дээрэм тонуул хийдэг ийм л хүмүүсийг шоронд хорих нь зүйн хэрэг байх. Харин малын хулгайч, хориотой ан хий­дэг, улс төрийн болон албан тушаа­лын гэмт хэрэгт­нүүдийг шоронд хорих биш ний­тээрээ шийтгэдэг орчин үеийн хуультай болох цаг болжээ. Ту­хайл­бал, малын хулгай­чийг хорь­дог бус тухайн нутаг орноосоо гарах эрхийг нь хасдаг, хориотой ан агнагчдыг ангийн буу эзэмших эрхийг нь хасч, бас тухайн орон нутагт нь байлгах гэдэг ч юм уу арай энэрэнгүй, зөв хуулийн бодлого шинэчлэл хэрэгтэй байна. Малын хулгайчийг хориод яах юм бэ. Бусдын малыг хулгайлж зарс­ныхаа төлөө хэдэн жилийн ял авдаг. Үүнийх нь оронд ажил хийлгүүлж, хохирлыг нь бараг­дуулах хэрэгтэй. Хадгаламж зээлийн хоршооныхныг ч мөн ийм л замаар шийтгэх нь улс оронд хэрэгтэй байсан байж болох. Түүнээс гэмт хэрэг хийлээ хэмээн тэднийг шоронд хийж, улсын төс­вөөс мөнгө илүүчилж, үнэгүй хоол­лох ямар хэрэг байна. Эцэст нь өнөө малын хулгайч энэ чиг­лэлийн мэдлэгээ, мэдээллээ сайж­руулаад гарч ирэхээс өөрцгүй. Жинхэнэ гэмт хэрэгтэн болох “сургууль” шоронд л байдаг. Ямар ч аавын хүү тэнд орсон л бол ааш нь эвдэрч, ааг омогтой болдог.

Илэрч буй хэргүүдийн дийлэнх нь дээрэм, хулгай, танхайн хэргүүд байдаг. Өнөө авлига авдаг, тен­дерээс ашиг унагадаг, төрийн мөнгөнөөс хумсалдаг төрөөс төр­сөн тэрбумтнуудын хэрэг илэрдэг­гүй, шийдэгддэггүй. Монгол Улсын иргэн бүр хуулийн өмнө тэгш эрх­тэй гэсэн цаасан дээр бичсэн тунхаг байдгаас “цагаан захтнууд”-ад үйлчилдэггүй. Ардчилсан ний­гэмд таарч нийцэхгүй энэ хоц­рогдсон хуулийг шинэчлэх боломж одоо гарч ирлээ. Ард түмэндээ халтай, албан тушаалтнуудад ээлтэй ийм хууль монголчуудыг яаж хуулийн өмнө эрх тэгш байлгах юм бэ. Хуулиа цогцоор нь шинэч­лээд албан тушаалтан, улс төрч, худалдагч, үйлчлэгч хэн бугайг ч шийтгэдэг эрх тэгш хуультай бол­моор байна. Албан тушаалтнуудыг шоронд хорих бус гэрийн хорионд оруулах хэрэгтэй. Гэрээрээ хөдөл­мөрлөж, улсад учруулсан хохир­лыг нь төлүүлэх арга хэмжээ авбал илүү тохиромжтой санагдана.

Ингэж чадвал төрийн хөрөнгө шамшигдуулж, төсвийн мөнгөнөөс гар дүрэх хүн олдох уу. Иймэрхүү байдлаар Эрүүгийн харгис хуулиу­даа шинэчлээд үзвэл яасан юм бэ. Хэдий гэмт хэрэг хийсэн ч нийгэмд учруулах хор хөнөөл нь бага бол тэр хүмүүсийг явж суух, эрхийг нь хязгаарлаж гэртээ сайн эцэг байх боломжийг нь үлдээе. Энэ нь Мон­голын ирээдүй хойч үеийнхэнд ч энэрэнгүй хандаж буй төрийн бодлого ч байж болох.

Хуулийн шийтгэх, яллах заал­тын нэгэнд гэрийн хориог оруулах нь зайлшгүй хэрэгтэй гэдгийг МАХН-ын дарга Н.Энхбаярт ял эдлүүлэх ажиллагаанаас ч хараг­даж буй юм. Аливаа шийтгэлийг зөвхөн шорон­гоор хангах нь хоц­рогдлоо өөр янз бүрийн арга байж болно. Энэ та­лаар санал бодлоо солилцоцгооё.

 

 

Г.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Short URL: http://sharmedee.mn/?p=14113


URL:

Сэтгэгдэл бичих