“Nokia” компанийн шинэ гар утас танилцуулна
“Nokia” компанийн шинэ гар утасны танилцуулгын тов гарчээ. Шинэ утас ирэх сард худалдаанд гарах нь ээ. Финляндын гар утас үйлдвэрлэгч “Nokia” компани “Microsoft”-той хамтран “Windows 8” үйлдлийн системтэй смартфоноо ирэх сарын 9-нд Нью-Йоркт танилцуулахаар болсон тухай компанийн албаны хүмүүс өчигдөр мэдэгдсэн байна.
AFP-ийн уламжилснаар шинэ гар утас нь таблет компьютерээс дутахааргүй гэж компанийн удирдлагууд тайлбарлажээ. Финландын компани стратегийн шинэ бодлого хэрэгжүүлж, “Microsoft” компанитай хамтран ажиллаж байгаа юм. Хоёр компани анх “Lumia” хэмээн смартфоныг худалдаанд гаргасан юм.
Гэвч уг гар утас RIM-ийн “Blackberry”, “Apple”-ийн “iPhone”, “Google” компанийн “Android” үйлдлийн системтэй гар утастай өрсөлдөхүйц хэмжээнд хүрээгүй. “Lumia” загварт “Windows 8” үйлдлийн системийг шинэчлэн суулгаж болдоггүй. Зөвхөн “Windows 7” системтэй юм. Хэрэглэгчид шинэ үйлдлийн системүүдийг update хийж болдог болгох талаар Финландын компанийн удирдлагуудад хандсан ч татгалзсан хариулт өгч байжээ.
“Nokia” компани гар утас үйлдвэрлэж эхэлснээсээ хойш 2008 он хүртэл энэхүү зах зээлийн 40 хувийг эзэлж байсан юм. Гэвч “Blackberry”, “iPhone”, “Galaxy” ухаалаг утаснуудад байр сууриа алдаж одоогийн байдлаар зах зээлийн 20 хүрэхгүй хувийг эзэлж байна. Гэхдээ “Nokia”-гийн удирдлагууд “Microsoft”-той хамтарснаар өөрсдийн байр сууриа өргөтгөнө гэж найдаж байгаа юм.
URL: