Японыг эсэргүүцсэн жагсаал Хятад даяар өрнөлөө

Япон-Хятадын маргаантай аралд Япо ны иргэд очиж, эх орныхоо далбааг намируулсныг эсэргүүцсэн эсэргүүцлийн ажиллагаа өнгөрөгч ням гаригт Хятадын олон хотод өрнөлөө. Шэньжэнь, Гуанжоу зэрэг олон хотод хэдэн мянган хүн гудамж, талбайд цуглан Хятадын зүүн тэнгис дэх энэ арлыг Японыг орхихыг шаардсан байна. Хоёр орны дунд маргаан дэгдээгээд буй тус арлын бүлгийг япончууд Сенкаку гэж нэрлэдэг бол хятадаар Дяоюй гэж хэлдэг.

Японы мэдэлд байдаг тус арлын эзэмшлийн талаархи маргаан дахин дэгдсэний дараа өнгөрөгч бямба гаригт Японы 150 орчим иргэн уг арлыг өөрийн орны эзэмшлийнх гэдгийг нотлохоор очжээ. Гэхдээ 10 гаруй идэвхтэн эрэг рүү сэлж, арал дээр гарсан гэнэ. Учир нь тэдний арал дээр газардах хүсэлтэд Засгийн газрын албаныхан зөвшөөрөл олгоогүй байна. Тиймээс 10 гаруй хүн усан онгоцноосоо арал уруу сэлж, тэндээсээ буцаж усан онгоц уруугаа сэлсэн аж.

Харин энэ явдалд бухимдсан эсэргүүцлийн ажиллагаа Хятад даяар өрнөсөн юм. Зүүн өмнө зүгийн Шэньжэнь хотод уурлаж бухимдсан жагсагчид Японд үйлдвэрлэсэн цагдаагийн автомашиныг хөмрүүлж, төмөр саваагаар цохиж эвдэлжээ. Бухимдсан иргэд япон автомашин болон зоогийн газруудыг хэрхэн сүйтгэснийг Хонконгийн “Hong Kong Cable TV” телевиз нэвтрүүлсэн байна. Эх орныхоо туг, далбааг барьсан жаг сагчид Японы туг, далбаа болон туг, далбааны зургийг шатааж, япончуудыг арлыг өөрсдийн эзэмшлийнх гэж зарлахаа зогсоож, арлыг орхихыг шаардсан уриа лоозон барьж, чангаар хашгирчээ. Тэднийг тараахаар очсон цагдаа нар уруу жагсагчид лонхтой ус шиджээ. Жагсагчдын нэг нь “Рой терс” агентлагт “Япончууд арлыг бидэнд буцааж өгч, уучлалт гуйх ёстой” гэж хэлжээ. Хонконгийн дээрх телевизийн мэдээлснээр жагсаалд оролцож, эмх замбараагүй байдал үүсгэсэн иргэдээс нэг нь ч баривчлагдаагүй байна. Шэньжэнь хотын хөрш Гуанжоу хотод иргэд Японы консулын газрын гадаа жагсч, арлыг орхихыг шаарджээ. Мөн Шанхай хотод жагсагчид “Японы империализм сөнөтүгэй” гэсэн уриа лоозон барьжээ. Харин Хонконгийн төвд 200 орчим иргэн Японыг эсэргүүцэж тус улсын консулын газрын гадаа жагссан байна.

Түүнчлэн баруун өмнө зүгийн Ченду хотод жагсагчид Японы их дэлгүүр болон тус улсын “Юникло” брэндийн бэлэн хувцасны дэлгүүрийг хаажээ. “Би-Би-Си”-гийн Бээжин дэх сурвалжлагч Мартин Патиенс “Жагсаал, цуглаан зохион байгуулалт болон дэг журам сайтай болж өрнөснөөс харахад Хятадын эрх баригчид өөрсдөө л бараг энэ үйл ажиллагааг явуулав уу гэсэн бодол төрж байна. Тэднийг Японы эсрэг байр суурьтай байгааг энэ жагсаал, цуглаан харуулж байна. Учир нь энэ жагсаал, цуглаан тус улсын дотоод дүрмийг ноцтой зөрчсөн юм” гэж хэлжээ. Өнгөрөгч бямба гаригт Сенкакугийн арал дээр очсон Японы иргэд дэлхийн II дайны үеэр тус арлын ойролцоо амь үрэгдсэн өөрийн орны иргэнд хүндэтгэл үзүүлж дурсахыг хүссэн гэж хэлсэн байна. Гэхдээ тэд уг арал дээр очиж, тугаа намируулах гэсэн Хятадын хэсэг идэвхтний үйлдлийг давтсан юм.

Арлыг зорьсон япон иргэдийн дунд цөөнгүй улстөрч байсан ба тэдний нэг Кеничи Кожима “Франс-Пресс” агентлагт “Би энэ арлын бүлгийг манай улсынх гэдгийг олон улсад таниулахыг хүссэн. Энэ арал Японы ирээдүй заналхийллийн дор байгаа гэдгийг илтгэж байна” гэжээ. Өнгөрөгч долоо хоногийн эхээр Хятадын хэсэг иргэн уг арлыг зорьсон бөгөөд тэдний заримыг нь Японы хилийн харуулынхан арал дээрээс хүчээр хөөн явуулжээ. Харин үлдсэн хэд нь эрэгт буулгүйгээр буцсан гэнэ.

Уг бүлэг аралд эрэг тойрсон байгалийн хийн олон нөөц, орд байдгаас гадна загас агнуурын өндөр ашигтай газар байдаг аж. Тиймээс уг бүс нутгийг Япон, Хятадаас гадна Тайвань өөрсдийн эзэмшлийнх гэж мэдэгддэг ба Тяоюйтай гэж нэрлэдэг. Хятад, Япон улсууд энэ арлын эзэмшлийн талаар хамгийн сүүлд 2010 онд түнжин хагарч байсан юм. 2010 оны есдүгээр сард Хятадын за гас агнуурын хөлгийн ахмадыг Японы хи лийн харуулынхан арлын эрэг орчмоос баривчилж байжээ.

Усан онгоцны ахмад болсон явдалд Японы хилийн харуулынхныг буруутгаж, тэдний хоёр хөлөг онгоц түүний усан онгоцыг мөргөж, гэмтэл учруулсан гэж мэдэгдэж байжээ. Харин Японы тал түүнд оноосон хэргийг хүчингүй болгож сулласан аж. Ер нь энэ арал хөрш хоёр орны харилцааг өргөжин хөгжихөд хамгийн том чөдөр болсоор байгаа юм. Хятад Улс уг бүлэг арлыг эрт үеэс буюу ойролцоогоор XIV зуунаас өөрсдийн газар нутгийн нэг хэсэг гэж мэдэгддэг байсан.

Харин 1890- ээд онд Япон Хятадад довтолсныхоо дараа хүн суудаггүй арлыг эзэмшил нутагтаа оруулжээ. Гэсэн ч дэлхийн II дайнд ялагдал хүлээхдээ засаг захиргаанаасаа алдсан юм. Өөрөөр хэлбэл, уг арлыг АНУ 1945 онд авсан юм. Тус улс 1972 он хүртэл арлыг эзэм шиж байгаад Японтой нааштай ха рилцаа тогтоож, хэлэлцээр байгуулсны да раа хүлээлгэн өгчээ. Энэ үеэс Хятад, Япо ны хооронд эл арлын эзэмшлийн мар гаан дэгдсэн байна.

Гэхдээ саяхныг хүртэл намжмал байсан энэхүү маргаан тус бүлэг арал байгалийн хийн нөөц, далайн бүтээгдэхүүнээр баялаг болох нь тодорхой болсноор дахин сэргэж эхэлсэн аж. Дашрамд дурдахад, уг бүлэг арал таван жи жиг арал, гурван шүрэн хаднаас бүрддэг байна. Эдгээрээс хүн амьдрахад таатай гурвыг нь Японы бизнесмэн Куниоки Ку рихара эзэмшдэг бөгөөд Засгийн газ раасаа тусдаа түрээслүүлдэг. Хятад, Японы дунд маргаан үүсгээд буй энэ арал олон улсын хуулиар Японы мэдэлд байдаг аж. Хоёр орны дунд үүссэн үл ойлголцлыг хурцадмал байдалд хүргэхгүйн тулд Япон Улс нааштай хандаж, арлыг улсын мэдлийнх гэж зарлахгүй, хувь хүнд эзэмшүүлжээ.

Гэхдээ арлыг Японы тэнгисийн цэргийн хөлөг онгоцууд хамгаалдаг. Мөн арлын талаархи мэдээллийг нууцалдаг гэнэ. Хя тад, Японыг бодвол Тайваньтай илүү ойр оршдог маргаантай арлыг Тайвань “манайх” гэж мэдэгддэг бол Хятад улс “Манай улсын зүүн тэнгист оршдог бо ло хоор манай газар нутаг” гэж үздэг. Тай вань, Хятад, Япон, Өмнөд Солонгосын хоо рондох далайн хагалбар хэсгийг “East China Sea” буюу Хятадын зүүн тэнгис гэж олон улсад нэрлэдэг.

Тогтсон энэ хэллэгийн дагуу ч тэмдэглэдэг. Гэхдээ Хятад Улс ар лын эзэмшлийг Японы талд шилжүүлсэн АНУын үйлдлийг хууль бус, хүчингүй гэж ил тод хэлдэггүй. Учир нь олон улсын хуу лиар бол бүлэг арал Японы газар нутаг юм. Олон улсын хуульд хамгийн сүүлийн эзэмшигчид тухайн газар нутаг харьяа лагдана гэж заажээ. Тиймээс Японы Зас гийн газар арлыг олон улсын хуулийн дагуу эзэмшилдээ авах, олон улсаас тусламж хү сэх зэрэг асуудлаар хэлэлцэж эхэлсэн байна.

Э.Төгс

unen.mn


URL:

Сэтгэгдэл бичих