Монгол уран бүтээлч “Гран При” хүртлээ
Залуу зураач Ц.Ган-Эрдэнэ энэ сарын 19-нд ХБНГУ-ын Веслин хотын захиргаанаас зохион байгуулсан уралдаанд “Усны дусал” бүтээлээрээ түрүүлжээ.
Гурван жил тутам болдог уг уралдаанд уран зураг, гэрэл зураг, орон зайн урлаг, уран баримал гэсэн төрлөөр олон орны нийт 1000 гаруй уран бүтээлч өрсөлдөж ялагчаа тодруулсан байна. Тэрбээр гурван бүтээлээр оролцсон гэнэ.
Сонирхуулахад энэ сард өөрийн шилдэг бүтээлүүдээрээ үзэсгэлэн гаргахаар төлөвлөөд байгаа аж.
Г.Анударь
URL: