11 настай охин цаазлуулна
Исламын шашин өргөн дэлгэрсэн Пакистан улсад 11 настай Римша хэмээх охиныг Коран судар шатааж “Бурхан доромжилсон” хэмээх зүйл ангиар энэ сарын сүүлчээр шүүх болжээ. Хэрвээ түүнийг гэм буруутай гэж үзвэл Пакистаны хуульд заасны дагуу цаазаар авах юм. Энэ хэргийн тухай ВВС-д: Тус хэрэг наймдугаар сарын 17-ны өдөр мөргөлийн дараа болсон тухай мэдээлжээ.
Христ шүтлэгтэй уг охин Коран судрын ишлэл бүхий дутуу шатсан цаастай хувин барьж явахад нь барьжээ. Баривчилгаа хийсэн цагдаа нараас дээрх явдлыг тодруулахад: Охиныг баривчлахгүй орхивол шашинлаг энэ улсад маш том мөргөлдөөн үүсэх байсан” учир насанд хүрээгүй ч гэсэн баривчилсан гэжээ.
Ч.ГАНАА
URL: