Цул алтан медалиар шагнуулжээ
Жүдо бөхийн олон улсын тэмцээн саяхан ОХУ-ын Красноярск хотноо болж, Оросын бүс мужийн багууд болон Монгол, Узбекистаны жүдочид оролцжээ. Манай бөхчүүдээс 60 кг-д ОУХМ Д.Амартүвшин (Хилчин), 66 кг-д ОУХМ Б.Хишигбаяр (Женко) нар алт, 90 кг-д ОУХМ Б.Жанчивдорж (Хүч) мөнгө, 81 кг-д залуу бөх Х.Цогтгэрэл (Алдар-МУБИС) хүрэл медалиар энгэрээ мялаасан байна. Мөн эмэгтэйчүүдийн 52 кг-д “Женко” клубийн Н.Саранзаяа мөнгөн медалийн эзэн болжээ. Баг тамирчдыг дасгалжуулагч Ш.Эрдэнэбилэг, У.Эрдэнэбаатар, П.Хаштогтох нар удирдан оролцсон юм.
М.Бүүвэй
URL: