МОДНЫ ХУЛГАЙЧ НАРЫГ ЦАГДАА ХАМГААЛДАГ УУ
Хууль бусаар мод бэлтгэж, Монгол орны багахан хувийг эзэлдэг ойгоо сүйтгэж байгаа талаар хэвлэлээр байсхийгээд л гардаг ч энэ төрлийн гэмт хэрэг буурахгүй, харин ч зохион байгуулалтад орж, Баянзүрх, 22-ын товчоо болон бусад замд байдаг хяналтад мэдэгдэлгүй, нууцаар нэвтрүүлсээр байна. Ингэж хууль бусаар бэлтгэж оруулж ирдэг модыг цагдаа нар хамгаалдаг, модны хулгайчид тэдэнтэй сүлбээтэй байдаг гэх хардлага, яриа иргэдийн дунд их байдаг. Тээврийн товчоодоор орж ирж буй зарим нь мод бэлтгэх зөвшөөрлийн бичигтэй ч нэлээд хэсэг нь хуурамч, хугацаа нь дууссан гоожинтой байдаг талаар хууль хяналтын байгууллагынхан өгүүлдэг. Цагдаагийнхан саяхан модны хулгайн хэд хэдэн хэрэг илрүүлэн шалгаж эхэлсэн талаар эх сурвалж мэдээллээ.
БАЙГАЛЬ ОРЧИН, МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН БАЙЦААГЧИД ХУУРАМЧ ГООЖИН БИЧИЖ ӨГДӨГ БАЙЖЭЭ
1980-аад оны сүүлчээр хийсэн судал гаагаар манай орны нийт нутаг дэвсгэрийн 15 хувийг (заган ойг оруулаад) ой эзэлдэг гэж дурдсан байдаг. Гэтэл хам гийн сүүлд БОАЖЯны Ойн газраас хийсэн судалгаагаар нийт нутаг дэвс гэрийн ердөө 9.1 ху вийг ойн сан бү хий газар эзэлдэг хэмээн дурджээ. Ойн сан ийнхүү буурсан нь иргэд бидний гараар түлээ түлш, байшингийн торх, барилгын тулгуур, бусад эдлэлд ашиглагдан сүйрч байгаагийн илрэл. Иргэд ойгоос ихэнхдээ хувийн хэрэгцээнд түлээ бэлт гэдэг. Ингэхийн тулд орон нутгийн эрх бүхий байгууллагаас гоожин буюу мод бэлт гэх зөвшөөрөл авдаг. Гэтэл манай орны ойн нэлээд хэсгийг эзэлдэг Сэлэнгэ айм гийн эрх бүхий байгууллагынхан түлээний их хэмжээний мод бэлтгэх зөвшөөрлийг замбараагүйгээр олгосон байх юм. Тус аймгийн Байгаль орчин, Ойн газрын байцаагчид түлээний 500 гаруй зөв шөөрлийг бөөнд нь, цөөн хүнд олгосон гэх асуудлыг өдгөө УМБГ-ын Байгаль орч ны гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгаж эхэлжээ. Ой цэвэрлэх зорилгоор түлшинд ашиглах зориулалттай унанги бэлтгэх ёстой байтал энэ зөвшөөрлийг өөрөөр ашигласан нь илрэв. Түлшний мод бэлтгэх зөвшөөрлөөр ойгоос мод бэлтгэж буй хүмүүс нойтон, залуу мод огтлон, хүнд даацын ачааны машинаар нийслэлд оруулж ирэн “Цайз”, “Хангай” захад борлуулж байжээ. Уг модны зөвшөөрлөө хууль бусаар мод бэлтгэгчид орон нутагтаа түлшнийх гэж үзүүлдэг бол нийслэлд оруулж ирсэн хойноо хэрэглээнийх болгон өөрчилж холбогдох хяналт шалгалтын хүмүүст үзүүлдэг гэнэ. Ийм асуудал УМБГ-т шалгагдаж байхад, Төв, Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын хан хамтран хууль бусаар мод бэлтгэгч, тэдэнтэй холбоотой байгаль орчин болон мэргэжлийн хя нал тын байгууллагын ажилтнуудыг шалгаж эхэлсэн талаар эх сурвалж мэдээлэв. Энэ талаар орон нутгийн цагдаа гийн газрын ажилтнуудаас тодруулахад “Шалгалт дөнгөж эхэлж бай гаа болохоор тодорхой мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм. Бидэнд олдсон мэдээллээр Төв айм гийн цагдаагийн газрынхан хүнд даацын ачааны машинаар нийслэл рүү оруулж ирсэн хүмүүсийг шалгахад ихэнх нь түлээний модны гоожин үзүүлдэг атлаа бэлтгэсэн мод нь нойтон, залуу байжээ. Тэд ингэж оруулж ирсэн модоо “Цайз” захад хэрэглээнийх болгон зориулалтыг нь өөрчлөн худалдаж, авсан хүмүүс нь банз, балк болгон хөрөөдөж байсан аж. Энэ асуудлаас үүдэн Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, мэргэжлийн хяналтын байгууллагын байцаагчид тэдэнтэй холбоотойг илрүүлсэн гэнэ. Тэдний түлээнийх гэж бичсэн гоожин нь ямар замаар хэрэглээнийх болж өөрчл өгдөж бай гааг тодруулахаар орон нутгийн цагдаагийн газрын ажилтнууд шалгалтаа үр гэлжлүүлж байна.
ЦАГДААГААС ХАЛАГДСАН ХҮМҮҮС ХУУЛЬ БУСААР МОД БЭЛТГЭЖ, НИЙЛҮҮЛЭХЭД ОРОЛЦОЖ БАЙВ
Цагдаа нар хууль бусаар мод бэлтгэн нийслэлд оруулж ирдэг машиныг хамгаалдаг гэх иргэдийн дунд байдаг яриа оргүй зүйл биш бололтой. Одоогоос хоёр жилийн өмнө Сон гинохайрхан дүүргийн нутаг, “Найрамдал” зуслангийн замаар их хэмжээний мод ачиж ирсэн машинд цагдаа сууж, хамгаалан явж байгаад баригдсан. Гэтэл үнэн чанартаа уг хүн нь хуурамч цаг даа байсан нь шалгалтын явцад тог тоогдсон юм. Тэрбээр цагдаад ажил ладаг ахынхаа дүрэмт хувц сыг өмсөн ийнхүү хууль бус үйлдэл хийж явсан бөгөөд түүнд хувцсаа өгсөн ах нь энэ асуудлаас болж цаг даагийн байгууллагаас халаг даж, ажилгүйчүүдийн эгнээнд шилжжээ. Зөвхөн Сэлэнгэ, Төв аймгийн цагдаагийн газрынхан илрүүлэн шалгаж байгаа дээрх хэрэгт цагдаа гийн ажилтан байсан цөөнгүй хүн холбогдсон гэдгийг эх сурвалж баталж буй юм. Тэд ажиллаж байх үедээ өмсөж байсан дүрэмт хувцсаа ашиглан хууль бусаар мод бэлтгэж ачсан, хүнд даацын машинуудад суун нийслэл рүү оруулах ажил хийж, чамгүй мөнгө авсан байж болзошгүй гэдгийг албаны хүн өгүүлэв. Ганц энэ ч биш цагдаад ажиллаж байгаад гарсан хүмүүс хууль бусаар мод бэлтгэгчидтэй холбоотой байсан асуудлыг УМБГ-ын Байгаль орчны гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгаж байна. Бидэнд олдсон мэдээллээр Төрийн тусгай хамгаалалттай газар болох Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газраас их хэмжээний нойтон мод бэлтгэж байсан асуудлыг илрүүлжээ. Улмаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгах явцад мод бэлтгэж байсан хүнд цагдаад ажиллаж байгаад гарсан нэгэн мөнгө өгч огтлуулж байсан гэнэ. Энэ мэтээр хууль хэрэгжүүлэх үүрэгтэй ажиллаж байсан хүмүүс, ажлаасаа гарсаны дараа хууль зөрчигчидтэй нийлж, байгаль орчныг сүйтгэж байгаа нь харамсалтай.
URL: