Экологийн тэнцвэрт байдлаараа Монгол Улс муу дүн авлаа

“Environmental Performance Index” энэ удаа дэлхийн улсуудыг экологийн тэнцвэрт байдлаар нь жагсаажээ. Йель болон Колумбийн их сургуулийн судалгааны багийнхан 2012 оны хамгийн цэвэр экологтой орныг тодруулахад 132 орноос Швейцарь тэргүүлсэн байна. Өмнөх жилийн үзүүлэлтээр тус улс мөн тэргүүлсэн аж. Монгол Улс жагсаалтын сүүлчийн 27-д буюу 107 дугаарт эрэмбэлэгдэн, “муу” дүн авлаа. Бидний өмнө хойд хөршийнхөн орж, Молдав улс ард жагсчээ. Тухайн улсын экологийн тэнцвэрт байдлыг тодорхойлохдоо усны чанар, агаар дахь хүлэмжийн хий, хүрээлэн буй орчны хүн амын эрүүл мэндийн нөлөө, ой модны эзлэх хувь зэрэг 22 үзүүлэлтийг харгалзсан гэнэ. Жагсаалтын эхний 10-т орж, онц дүн авсан улсад Швейцарийн дараа Латви, Норвеги, Люксембург, Коста-Рика, Франц, Австри, Итали, Их Британи, Швед багтжээ. Харин экологийн тэнцвэрт байдал нь хамгийн их алдагдсан орноор Ирак, Туркменистан, Узбекистан тодорч, сүүлчийн гурван байрыг эзэлсэн байна.

mongolnews.mn


URL:

Сэтгэгдэл бичих