Хуримын ордны удирдлагад АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэжээ
Гэрлэх ёслолын ордны дарга Х.Оюунчимэг, ерөнхий нягтлан бодогч Г.Шүрэнцэцэг нарт АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Тэднийг албан тушаалаа ур вуулж байгууллагын 24 сая орчим төгрөгийг завшсан хэрэгт сэжигтнээр тооцон Эрүүгийн хуулийн 150, 265 дугаар зүйлд заасан үндэслэлээр шалгаж буй гэдгийг АТГ-ын эх сурвалж баталлаа.
Гэрлэх ёслолын ордны дарга Х.Оюунчимэг дээрх мэдээллийг няцаагаагүй бөгөөд тэрбээр “Манай ордон хувийн гэрэл зургийн газартай гэрээ байгуулж хамтран ажиллаж байсан. Гэтэл зурагчин залуу ажлын байранд архи уугаад байсан болохоор гэрээгээ цуцалсан юм. Түүнээс гадна бид Төрийн өмчит компанитай хамтран ажиллах болсон.
Гэтэл Сүх-Очир гэдэг зурагчин залуу намайг АТГ-т шалгуулахаар хандсан юм билээ. Тэрбээр өргөдөлдөө 30×40 хэмжээтэй авсан гэрэл зур гийн ашгийг намайг хувьдаа завшсан гэсэн байна. Тэр мөнгийг бид ажилчдынхаа нийгмийн асуудалд зарцуулсан. Бүх баримт нь бий” хэмээж буй юм.
mongolnews.mn
URL: