Л.Цог Ч.Улааны ажлыг авлаа

УИХ-ын гишүүн Ч.Улаан УИХ-ын дэд даргаар томилогдоод дөнгөж долоо хонож байсан.

Гэсэн ч өчигдөр түүнийг Сангийн сайдаар томилж, УИХ-ын дэд даргын албанаас нь чөлөөлсөн юм.

МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийнхэн түүний оронд Л.Цогийг УИХ-ын дэд даргад дэвшүүлснийг чуулганаар баталсан юм. Энэхүү шийдвэрт Л.Цог гишүүн сэтгэл хангалуун байгаа бололтой.

Түүнээс чуулганы хуралдаанаас өмнө УИХ-ын дэд даргын томилгоотой холбоотой асуудлаар тодруулга авах гэхэд “Одоохондоо энэ талаар ярьж байна. Дэд дарга болсон үедээ яриа өгнө өө” гэж байлаа. Л.Цог гишүүн намын бүлгийнхээ хамгийн ахмад нь юм.


URL:

Сэтгэгдэл бичих