Өдрийн цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар зүүн хойноос секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 11-16 градус, Алтайн өвөр говиор 25-30 градус, баруун зүгийн нутаг болон говийн нутгийн өмнөд хэсгээр 20-25 градус,  бусад нутгаар 15-20 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:Үүл багасна. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. 16-18 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 1 градус дулаан, харьцангуй чийг 84 хувь, агаарын даралт 873 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

 


URL:

Сэтгэгдэл бичих