10-аас дээш настай охидыг гэрлэхийг зөвшөөрдөг

Иранд есөөс дээш настай охидыг гэрлэхийг зөвшөөрсөн хууль батлахаар хэлэлцэж байна. Ираны “Мохабат Ньюс”-ийн мэдээлснээр “сүүлийн үеийн тоо баримтаар өнгөрсөн хэдэн долоо хоногт 10-аас доош насны 75 охид өөрөөсөө насаар ах эрэгтэйтэй хүчээр гэрлэсэн байна. 3929 тохиолдолд сүйт бүсгүй, хархүү хоёр аль аль нь 14-өөс доош насныхан байжээ.
Иран улс 10-аас дээш настай бол охидыг гэрлэхийг зөвшөөрдөг Саудын Арабын замналыг дагаж байх шиг.
Ираны хувьсгалаас хойш хүүхдүүдийг бэлгийн бойжилт нь эхэлсэн бол насанд хүрэгчид тооцдог болсон юм. Энэ нь охидын хувьд ес, хөвгүүдийн хувьд 15 наснаас эхэлдэг байна.
Ираны Засгийн газрын тэргүүнүүд бэлгийн бойжилт нь эхэлсэн охидыг гэрлүүлэхгүй байх нь Шариа хуультай харшилдаж байгаа хэрэг болно гэсэн юм.


URL:

Сэтгэгдэл бичих