Хөдөлгөөнт эргүүлийн цагдаа нар согтуу эмэгтэйг хүчирхийлсэн бололтой

Төрийн цагдаа ард түмнийг хамгаална гэдэг аль хэдийнэ хоцрогджээ. Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газрын ажилтнууд үе үе эрүүгийн хэрэгт холбогдож, дуулиан дэгдээдэг болсон үүний том баталгаа.

Тодруулбал өнгөрсөн өвөл их хэмжээний самар илрүүлсэн ч эздээс нь хахууль аваад гаргахыг завдаад баригдсан гэх мэт янз бүрийн л дуулиан гаргасан.

Гэвч Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газрын эргүүлийн ажилтнууд бас л эрүүгийн хэрэгт холбогдсон гэх мэдээлэл байна. Энэ талаар Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанаас лавлахад “НХЭГ-ын хоёр ажилтныг Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт сэжигтнээр тооцон шалгаж байна.

Шалгалт эхлээд удаагүй болохоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Гэм буруутай эсэхийг нь шүүх тогтооно” гэв. Зарим Бидэнд олдсон мэдээллээр уг хоёр эргүүлийн цагдаа эмэгтэй хүнийг биеэ хамгаалж чадахгүйг нь далимдуулж хүчирхийлсэн гэмт хэрэгт буруутгагдаж байна.

URL: http://www.yanaa.mn/yanaa/?p=60058


URL:

Сэтгэгдэл бичих