ТӨРИЙН ӨМЧИЙН СУРГУУЛИУД ТӨЛБӨРӨӨ 25-60 ХУВЬ НЭМЭХ САНАЛ ТАВИВ

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр өчигдөр их, дээд сургуу лийн захирлуудыг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр хөндсөн гол сэдэв нь сургалтын төлбөр болоод чанарын асуудал байв.

Эл уулзалтад төрийн өмчийн томоохон их, дээд сургуулийн удирдлагууд сургал тын чанарыг ахиулахад ямар дэмжлэг хэрэгтэй байгаа, сургалтын төлбөрийг хэдэн хувиар нэмэх саналаа хэлсэн юм. МУИС-ийн ректор С.Төмөр-Очир “2012 оноос аспирантур, докторантурын сургалтын хөтөлбөр шинэчлэгдэж байгаа. Үүнээс гадна МУИС-ийн 70 жилийн ойг аравдугаар сарын 5-нд тэмдэглэнэ. Сургуулийн засварт улсын төсвөөс өгсөн 400 сая төгрөгөөс гадна хоёр тэрбум төгрөг зарцуулсан. Энэ сарын 25-нд засварын ажил дуусна. Зарим сургуульд өргөтгөл хийж байгаа. Манай сургууль сургалтын төлбөрөө 38-60 хувь нэмэх саналтай байна” гэв. СУИС 20-40, ХААИС 49, УБИС 25-50 хувиар сургалтын төлбөрөө нэмэх саналтай гэж мэдэгдсэн бол “Их засаг” их сургууль хамгийн бага буюу 14- 15 хувиар нэмэхийг хүсчээ. Харин ЭМШУИС, ШУТИС, Дотоод хэргийн их сургууль нь бусдынхаа сургалтын төлбөрийг харж байгаад тогтооно гэж мэдээллээ. Мөн энэ үеэр их сургуулийн захирлууд эрдэм шин жилгээний төв лаборатори байгуулахад анхаарч ажиллах хүсэлтээ сайдад тавьсан юм.

Б.НАСАА

mongolnews.mn


URL:

Сэтгэгдэл бичих