2500 төгрөгийн картаар цэнэглээд байртай бас машинтай

Улаанбаатар хотын төвд дөнгөж ашиглалтанд орсон орчин үеийн, цоо шинэ тохилог байртай, гадаа нь будаг нь ханхалсан шив шинэ Киа- Рио машин таныг хүлээж байвал сайхан биз дээ? Мобикомын хэрэглэгчдэд энэ мөрөөдөл биелэх тун ойрхон байна. Үүрэн холбооны тэргүүлэгч оператор Мобиком корпораци 2012-08-20-ноос эхлэн 5 долоо хоногийн турш аз од нь гийсэн 5 хэрэглэгчдээ байр, машины хос түлхүүрийг шууд гардуулах юм. Энэ бол энэ намрын хамгийн том сюрприз.

Байр, машины хос түлхүүрийн эзэн болохын тулд та ердөө л 2’500 болон түүнээс дээш нэгжээр гар утсаа цэнэглэхэд л хангалттай.

Хотын төвд баригдаж байгаа цоо шинэ энэ байранд Мобиком корпораци супер азтандаа өгөх байраа авч, түлхүүрийг нь гардуулахад бэлэн болчихоод хүлээж байна.  Гэнэтийн ашгийн 40%-ийн татварын мөнгийг ч бас төлчихсөн.

Кореа тауны энэ байр 24 цагийн лифттэй, 8 баллын газар хөдлөлтөнд тэсвэрлэх цутгамал хийцтэй, ер нь барилгын стандарт шаардлагад нийцэх цөөхөн барилгуудын нэг юм.

Азтанд шууд очих бэлэн байр маань иймэрхүү л харагдаж байна даа. 38 м2 талбайтай, айл бүрт телефон утас, кабель, өндөр хурдны интернэт холболтыг бүрэн шийдсэн учраас нүүж ороод л интернэт, утас, кабельтай болох боломжтой.

Орон сууцны айлуудад өглөө эрт нарны туяа айлчилж, өвлийн сэрүүнд зөөлөн илч нь мэдрэгдэж байвал хамгийн сайхан байх нь мэдээж. Мобикомын азтаны байр Герман технологоор хийгдсэн вакум цонхтой учраас энэ шаардлагад бүрэн нийцнэ.

Ариун цэврийн өрөө нь хэр баргийн байранд байхааргүй уужуу, зайтай байсан. Азтаны маань байр польш, орос улсын сантехник хэрэгслээр тоноглогдсон учраас ойрын хэдэн жилдээ засвар гэж толгой өвтгөхөөргүй юм билээ.

Таны шохоорхон харж байгаа энэхүү гал улаан Киа-Рио машин Мобилоттоны маань азтанд хос түлхүүрийн нэг хэсэг болж байрны хамт шууд очих бас нэгэн сюрприз юм.

Энгийн загвартай хэрнээ чамин байгаа биз? Хамгийн гол нь 1,5 мотортой болохоор бензин бага иднэ. Уртын хэмжээ нь 4,5м. Түгжрээ ихтэй их хотын хөдөлгөөнд оролцоход бага зайнд маневр хийдэг жинхэнэ урамтай машин даа.

Эзнээ хүлээн гялгар уутнаасаа ч салж амжаагүй энэ сайхан “эд” жижиг суудлын ангилалд хамаарах боловч кабины тав тух, тохилог байдлаар жийп ангиллаас огтхон ч дутахгүй.

Салон нь цайвар өнгөтэй, хамгийн зөөлөн савхиар хийгдсэн учраас тансаг харагдаж байсан.

За даа, Монголд ч иймэрхүү 2-хон оронтой тоогоор илэрхийлэгдэх заалттай машин бараг л байхгүй байх…

Мобикомын азтай 5 хэрэглэгчид очих цоо шинэ байр, цоо шинэ машины тухай товчхон танилцуулахад ийм байна. 2500 төгрөг хэнд ч олдоно. Харин бэлэн байр, бэлэн машин тэр бүр олдохгүй шүү. 2500 төгрөгийн картаар дансаа цэнэглээд хос түлхүүрийн эзэн болоорой!


URL:

Сэтгэгдэл бичих