Байгаль орчин ногоон хөгжлийн сайдад С.Оюуны нэрийг дэвшүүлэхээр боллоо

ИЗНН-ын Улстөрийн зөвлөл өчигдөр хуралдаж Н.Алтанхуягийн тэргүүлсэн шинэчлэлийн Засгийн газрын бүрэлдэхүүнд Байгаль орчин ногоон хөгжлийн сайдаар ажиллах хүнийг санал болгох асуудлыг хэлэлцлээ.

Хуралд УИХ-ын гишүүн, ИЗНН-ын дарга С.Оюун, МУ-ын ерөнхийлөгчийн зөвлөх Э.Зоригт, Байгаль орчны иргэний зөвлөлийн гишүүн Ц. Ширэндэв нар нэр дэвшиж, С.Оюуныг хуралдаанд оролцсон гишүүдийн 76 хувийн саналаар нэрийг нь дэвшүүлэхээр шийдвэрлэлээ гэж ИЗНН-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

gogo.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих