Н.Дашзэвэг МАХН-аас хөөгдөхөө мэдэж байна

Гавьяат эдийн засагт Н.Дашзэвэгийг Н.Энхбаяр намаасаа хөөх гэж байна. Энэ тухай Н.Дашзэгвэ өөрийн твиттер хуудсандаа бичжээ. Тэрээр “С.Дэмбэрэл, С.Оюун та 2 маш идэвхтэй ажиллах ёстой. Н.Энхбаяр намайг амбаардаад хөөчих юм шиг байна.  2016 оны сонгуулиар би танай намд 1 суудал өвч өгнө өө” хэмээн бичжээ.

Тэрээр энэ жилийн сонгуульд “МАХН-МҮАН”-ын “Шударга ёс” эвслээс Баянгол дүүрэгт нэр дэвшсэн ч сонгогдож чадаагүй. Хэдийгээр сонгогдож чадаагүй ч сайдын суудалд сууна хэмээн Н.Энхбаярын дургүйг хүргэсэн хэмээн эх сурвалж мэдээлэв. Үүнтэй холбогдуулан Н.Энхбаяр түүнийг намаасаа хөөж, тэрээр ИЗНН-д орохоор зэхэж байгаа аж. Түүнчлэн УИХ-ын 2016 оны сонгуульд ИЗНН-аас нэр дэвших юм байна. Тэрээр хуучин МАН-ын гишүүн байсан. Харин одоо МАХН-ын гишүүн. Ирээдүйд ИЗНН-ын гишүүн болох аж.
Б.Чимэг

Short URL: http://sharmedee.mn/?p=14069


URL:

Сэтгэгдэл бичих