Хятадын хэд хэдэн өндөр албан тушаалтнуудын Группэн секс хийж байгаа гэрэл зураг нь интернэтэд тавигджээ.

Үүнээс үүдэн тэд БНХАУ-ын Коммунист өөрийн намаас шившигтэйгээр хөөгдсөн байна.

Нүцгэн зургаа авахуулсан эрчүүд бол Аньхой мужийн намын хорооны нарийн бичгийн дарга Ван Миньшень, түүний орлогч Зян Дабин, Хэбэй мужийн их сургуулийн намын залуучуудын үүрийн тэргүүн Ван Юй нар юм. Энэ гурван нөхөр садар самуун явдалд буруутгагдсан бөгөөд Хятадын хуулиар үүнийг эрүүгийн хэрэгт тооцож шийтгэл оногдуулдаг билээ.

Эдгээр зургууд нь Weibo нэртэй нийгмийн сүлжээнд нийтдээ ийм зуу гаруй гэрэл зураг тавигджээ. Зурганд дээрх гурван эрэгтэй, хоёр эмэгтэйн хамт гарчээ. Харин Ван Миньшень энэ хэрэгт оролцсон гэдгээ эрс няцааж байгаа бөгөөд улс төрийн өрсөлдөгчид нь энэ ажлыг зохион байгуулсан гэж мэдэгдэв.

Тэгвэл Ван Юй энэ хэрэгт орооцолдсон гэдгээ хүлээн зөвшөөрснөөс гадна түүний багшийнх нь эхнэр хамт байлцсан гэдгийг өгүүлжээ. Хэргийг мөрдөн шалгаж байгаа бөгөөд одоогоор хэн нэгнийг саатуулаагүй байгаа аж.

Ч.ГАНАА

info.mn


URL:

Сэтгэгдэл бичих