Манай улсын импорт нэмэгджээ

Гадаад худалдаа өссөөр

Гадаад худалдааны нийт бараа эргэлт энэ оны эхний зургаан сард 5575.6 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 18.2 хувиар буюу 857.2 сая ам.доллараар нэмэгдсэн байна.

Импортын өсөлт экспортын өсөлтөөс давамгайлж экспорт, импортын зөрүү 1051.0 сая ам.доллараар сөрөг гарч өнгөрсөн оны эхний зургаан сарынхаас алдагдлын хэмжээ 318.2 сая ам.доллараар нэмэгджээ. Монгол Улс энэ оны эхний зургаан сард дэлхийн 125 улстай худалдаа хийснээс 48 улсад бараагаа экспортлож 122 улсаас гарал үүсэлтэй барааг импортолжээ. Эксп орт нэмэгдэж ба йна Экспорт 2262.3 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 269.5 сая ам.доллараар буюу 13.5 хувиар өссөн байна.

Экспортод гарсан өөрчлөлтийг БТКУС-ийн барааны 21 хэсгээр авч үзвэл 16 хэсгийн үнийн дүн буурсан байна. Эдгээрээс экспортын өсөлт бууралтад нөлөө үзүүлэх сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс бүлгийн барааны экспорт 20.2 сая ам.доллараар болон арьс ширэн түүхийн эд болон боловсруулсан арьс, шир, ангийн үс эдгээрээр хийсэн эдлэлийн экспорт 15.8 ая ам.доллараар, нэхмэл болон нэхмэлийн бүтээгдэхүүний экспорт 19.9 сая ам.доллараар тус тус буурчээ. Бусад барааны хэсгийн дүнд өсөлт гарсан хэдий ч экспортын өсөлтөд зөвхөн эрдэс бүтээгдэхүүний өсөлт голлон нөлөөлсөн байна. Өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлтэй харьцуулахад эрдэс бүтээгдэхүүний экспорт 326.5 сая ам.доллараар нэмэгджээ.

Чулуун нүүрсний экспорт давамгайлав

Эрдэс бүтээгдэхүүний экспортын өсөлтөд төмрийн хүдэр, чулуун нүүрс, боловсруулаагүй нефтийн экспортын өсөлт голлон нөлөөлсөн байна. Төмрийн хүдэр, чулуун нүүрс, зэсийн баяжмал, жонш, цайрын баяжмал, молибдений баяжмал, боловсруулаагүй нефть зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн нь эрдэс бүтээгдэхүүний экспортод 99.2 хувь буюу нийт экспортод 89.1 хувийг эзэлж байна. Экспортын үнийн дүнгээр тэргүүн байранд чулуун нүүрсний экспорт орж байна. Энэ оны эхний зургаан сард 1076.3 сая ам.долларын чулуун нүүрсийг хилийн чанадад гаргасан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 343.0 сая ам.доллараар илүү байна. Уг бүтээгдэхүүний экспортыг үнийн дүнгээр өсгөхөд хилийн дундаж үнийн болон тоо хэмжээний өсөлт нөлөөлсөн байна.

Энэ хугацаанд 10150.5 мянган тонн нүүрс экспортлосон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 2443.6 мянган тоноор их байгаа ба 2011 оны мөн үед 1 тонн нүүрсний хилийн дундаж үнэ 95 ам.доллар байсан бол энэ оны мөн үед 106 доллар болж нэмэгджээ. Чулуун нүүрсний экспортын 99.7 хувь БНХАУ-д, 0.2 хувь Энэтхэгт, 0.1 хувийг ОХУ-д тус тус гаргасан байна. Мөн үед 285.5 мянган тонн зэсийн баяжмал экспортлогдсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.7 мянган тонноор өсчээ.

Экспортын хилийн үнэ 1770 ам.доллараас 1477 ам.доллар болж 293 ам.доллараар багассан нь уг бүтээгдэхүүний экспортыг үнийн дүнгээр бууруулсан байна. Өнгөрсөн оны эхний зургаан сард зэсийн баяжмалын экспорт үнийн дүнгээр 502.3 сая ам.долларт хүрч байсан бол энэ оны мөн үед 421.8 сая ам.долларт хүрч буурсан байна. Зэсийн баяжмалын экспорт үнийн дүнгээр эрдэс бүтээгдэхүүн дотор хоёрдугаар байрт орж байна. Зэсийн баяжмлыг 100 хувь БНХАУ-д экспортолжээ. Төмрийн хүдрийн экспорт 3180.4 мянган тонн буюу 246.1 сая ам.долларт хүрч зэсийн баяжмалын дараа орж байна. 2011 оны эхний зургаан сарын гүйцэтгэлтэй харьцуулахад уг бүтээгдэхүүний экспорт 636.3 мянган тонноор, үнийн дүнгээр 56.6 сая ам.доллараар нэмэгджээ. Нэг тонн төмрийн хүдрийн экспортын дундаж үнэ 77 ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 3 ам.доллараар өссөн дүнтэй байгаа юм.

Боловсруулаагүй нефтийн экспорт 1533.5 мянган баррель буюу 150.7 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 459.6 мянган баррель буюу 43.9 сая ам.доллараар өссөн байгаа бол нэг баррель нефтийн хилийн дундаж үнэ 99 ам.доллараас 98 ам.доллар болж буурчээ.

Цайрын баяжмалын хилийн үнэ буурчээ

Судалгаанаас үзэхэд 57.6 мянган тонн цайрын баяжмалыг 1 тонныг дунджаар 970 ам.доллараар гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад экспортын тоо хэмжээ 6.4 мянган тонноор багасч, хилийн дундаж үнэ 239 ам.доллараар буурчээ.

Хилийн дундаж үнийн болон тоо хэмжээний бууралтаас хамааран цайрын баяжмалын экспорт үнийн дүнгээр 55.9 сая ам.долларт хүрч өнгөрсөн оныхоос 21.5 сая ам.доллараар буурчээ. Манай улсын хувьд 45.7 сая ам.долларын 204.4 мянган тонн жонш экспортлосон нь 2011 оны мөн үеийн гүйцэтгэлээс 9.5 мянган тонноор өссөн ба, дундаж үнэ 223 ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 9 ам.доллараар нэмэгдэж, үнийн дүнгээр 3.9 сая ам.доллараар өсчээ. Жоншийг БНХАУ, ОХУ, Узбекстан, Украйн, Япон, Киргизстан руу экспортлосон ба 60.9 хувь ОХУ-д, 36.5 хувь БНХАУ-д тус тус ногдож байна. Молибдены баяжмалын экспорт үнийн дүнгээр 19.4 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 5.8 сая ам.доллараар багассан байна.

Тус бүтээгдэхүүний нэг тонны экспортын хилийн дундаж үнэ 12125 ам.доллараас 9638 ам.долларт болж 2487 ам.доллараар буурсан байна. Энэ оны эхний зургаан сард 2013.4 тонн молибдены баяжмал экспортлосон нь өнгөрсөн оны мөн үеэс 68.2 тонноор буурсан байна. Молибдены баяжмалын экспортын 19.9 хувь БНСУ-д, 8.6 хувь БНХАУ-д, Гонконг-д 71.5 хувь тус тус ногдож байна.


URL:

Сэтгэгдэл бичих