Баруун Нил хэмээх вирусийн 241 тохиолдол бүртгэгджээ
АНУ-д Баруун Нил хэмээх вирусийн халдвар газар аваад байна. Өөрөөр чичиргээ гэж нэрлэх уг өвчний халдвараас болж 26 хүн хорвоог орхисон байна. АНУ-д 2004 оноос хойш анх удаа ийм төрлийн вирус бүртгэгджээ. Хамгийн сүүлийн мэдээгээр Америкт уг өвчний 241 тохиолдол бүртгэгдсэн аж. Тэдгээрийн 80 хувь нь Техас, Миссисипи, Оклахома зэрэг мужид бүртгэгдсэн байна. Жоржия мужийн Атланта хотын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр Техас мужид дээрх өвчнөөр 14 хүн амиа алдаад байна. Тэгвэл Даллас мужийн зарим нэг хотод онц байдал зарлах болсон талаар мэдэгджээ. Учир нь Баруун Нил вирус тээгч шумуулыг устгахаар хор цацах тул ийм арга хэмжээ авч буй хэмээх тайлбар өгсөн байна.
Баруун Нил хэмээх вирус нь Уганда улсад 1937 онд анх гарч байжээ. Одоогоор уг вирусийн эсрэг эм болон вакциныг бүтээгээгүй байгаа юм. Уг өвчний халдвар авсан хүмүүст өндөр халуурах, бие сульдах, бие шархирч өвдөх, бөөлжис цутгах, огиудас хүрэх зарим үед арьсан дээр тууралт гарах, тунгалгийн зангилаа хавдах зэрэг шинж тэмдэг илрэх гэнэ. Харин хүндэрсэн тохиолдолд тархины хатуу болон зөөлөн эд үрэвсэж шууд үхэлд хүргэдэг аж.
URL: