Шинэ засгийн шинэ сайдууд
Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн батлагдсаны дагуу гүйцэтгэх засаглалыг ирэх дөрвөн жилд удирдах шинэ засгийн танхимын гишүүдийг УИХ-ын байнгын хороодоор хэлэлцэж баталсан. Улмаар өчигдөр УИХ-ын чуулганаар парламентын дэд дарга болон Засгийн газрын гишүүдийг батлах асуудлыг хэлэлцэж байна. Өчигдөр УИХ-ын нэгдсэн чуулган хуралдаж, Н.Алтанхуягын засгийн газарт орох шинэ сайдуудыг баталлаа. Ингээд та бүхэндээ сайд нарыг дэлгэрэнгүйгээр танилцуулж байна.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг
Төрсөн огноо:1958 он
Төрсөн газар: Увс аймагт төрсөн
Нас:/54 настай/,
Мэргэжил:Биофизикч, физикийн багш мэргэжилтэй. 1990 оны ардчилсан хувьсгалын үеэр 1990-1992 онд Монголын Социал Демократ намын Нарийн бичгийн даргаар ажиллаж, ардчилалын үйл хэргийн тэргүүн эгнээнд ажиллаж байсан. 1996 онд анх УИХ-ын гишүүн болж байсан. Улмаар байнгын хорооны дарга, Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд, МСДН-ын ЕНБД, СХД-ийн АН-ын дарга, Сангийн сайд, Тэргүүн шадар сайдын албыг хашиж байсан. Эдүгээ УИХ-ын гишүүн, АН-ын дарга, МУ-ын Ерөнхий сайдын албыг хашиж байна.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн сайд Ч.Сайханбилэг
Төрсөн он, сар, өдөр: 1969-02-17
Төрсөн газар: Дорнод аймгийн Баянтүмэн сум
Гэр бүлийн байдал: Эхнэр, гурван хүүхэдтэй
Боловсрол:
1986 онд Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 45-р сургууль
1991 онд ОХУ-ын Москва хотын Хүмүүнлэгийн их сургууль
1995 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургууль
2002 онд АНУ-ын Вашингтон хотын Жорж Вашингтоны их сургууль
Ажил эрхэлсэн байдал:
1991онд Монголын Залуучуудын холбооны ажилтан
1992-1997 онд Монголын Залуучуудын холбооны нарийн бичгийн дарга
1997-2003 онд Монголын Залуучуудын холбооны ерөнхийлөгч
1996-2000 онд Улсын их хурлын гишүүн
1998-1999 онд Улсын их хурлын гишүүн, Гэгээрлийн сайд
2002-2004 онд Хууль зүйн Е@Т товчооны захирал
2004 онд Монгол Улсын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга
2004 -2008 онд Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газрын дарга
Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл
Боловсрол: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 жилийн 1-р дунд сургууль /1973-1983/
Свердловскийн Улс Ардын Аж Ахуйн Дээд Сургууль. /1983-1988/
Бизнесийн удирдлагын магистр. Олон Улсын Бизнесийн Дээд Сургууль. Москва./1992-1993/
Олон улсын бодлого судлалын магистр. Стэнфордын ИС /2003-2004/
Удирдлагын хөтөлбөр. Йелийн ИС /2006/
Мэргэжил: Эдийн засагч. Бодлого судлаач
Ажлын туршлага:
Материал техникийн хангамжийн удирдах газарт мэргэжилтэн. Хөвсгөл. /1988-1991/
Хөдөлмөр нийгэм хангамжийн хэлтсийн дарга. Хөвсгөл /1991-1992/
УНДЕГ-т ахлах мэргэжилтэн. УБ /1993-1996/
УИХ-ын дэд даргын туслах /1996-1997/
“Өмч хувьчлал” төслийн менежер./1997-1998/
МУ-ын Ерөнхий сайдын шадар туслах /1998/
УИХ дахь Олонхийн бүлгийн ажлын албаны дарга /1998-2000/
УИХ-ын гишүүний зөвлөх /2000-2003/
“Эрх чөлөө төв” ТББ-ын гүйцэтгэх захирал /2000-2004/
МУ-ын Ерөнхий сайдын зөвлөх /2004-2006/
“OGE” ХХК-ийн гүйцэтгэх захирал /2008-2009/
Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга
Төрсөн огноо: 1963 оны 3 сарын 3
Төрсөн газар: Улаанбаатар хот
Хүйс, Үндэс угсаа, гэр бүлийн байдал:
Эрэгтэй, халх, ам бүл 6
Төгссөн сургууль, мэргэжил:
1978 онд Нийслэлийн 10 жилийн 34 дүгээр дунд сургууль
1982 онд Дүрслэх урлагийн дунд сургууль Зураач мэргэжлээр тус тус төгссөн.
Ажилласан байдал:
1979-1990 онд Самбо бөхийн улсын шигшээ багт тамирчин
1982-1990 онд Дүрслэх урлагийн байгууллагад зураач
1990-2004 онд “Женко” ХХКомпаний Ерөнхий захирал
1997-2004 онд “Баянгол зочид буудал” ХКомпаний гүйцэтгэх захирал
1999-2004 онд “Мах Импекс” ХКомпаний гүйцэтгэх захирал
2004 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2008 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр
Төрсөн огноо: 1973 оны 2 сарын 26
Төрсөн газар: Увс аймгийн Улаангом сум
Үндэс угсаа, гэр бүлийн байдал:
Халх, ам бүл 5
Төгссөн сургууль, мэргэжил:
1991 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль
1996 онд Японы Сэндай коллежи Цахилгаан холбооны инженер мэргэжлээр
1999 онд Японы Нагаока технологийн их сургууль Электроникийн инженер мэргэжлээр тус тус төгссөн.
Ажилласан байдал:
2000-2004 онд *Сэтгэшгүй трейд* ХХКомпанид дэд захирал
2000-2007 онд Ардчилсан залуучуудын холбооны дэд ерөнхийлөгч
2004 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2006-2007 онд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга
2007 оноос Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч
Уул уурхайн сайд Д.Ганхуяг
Төрсөн огноо: 1963 оны 12 сарын 14
Төрсөн газар: Архангай аймгийн Цахир сум
Хүйс, Үндэс угсаа, гэр бүлийн байдал:
Халх, ам бүл 4
Төгссөн сургууль, мэргэжил:
1981 онд Архангай аймгийн Тариат сумын 10 жилийн дунд сургууль
1984 онд Улсын багшийн дээд сургуулийн Физикийн факультет
1985 онд Токио хотын Гадаад хэлний дээд сургууль
1989 онд Японы Киото хотын Политехникийн дээд сургууль Хими технологийн инженер мэргэжлээр
1990 онд Удирдлагын хөгжлийн институт
1996 онд АНУ-ын Колорадо мужийн Денверийн Их сургуулийн эдийн засаг менежментийн институт
1998 онд Тайландын Олон улсын аялал жуулчлал, менежментийн курс
1999 онд Тайваны Их сургуулийн Гадаад худалдааны курс тус тус төгссөн
Ажилласан байдал:
1989-1991 онд “Говь” хувьцаат компанид технологич инженер
1991-1993 онд “Бридж” ХХКомпанид дэд захирал
1993-2004 онд “Бридж” группийн ерөнхийлөгч
2004 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2007-2008 онд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга
УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн дарга
Ардчилсан намын ҮЗХ-ны болон Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн
Японд сургууль төгсөгчдийн “Жугамо” нийгэмлэгийн ерөнхийлөгч
“Монголын Ноос Ноолуурын Холбоо”-ны ерөнхийлөгч
“Баянзүрх Нийгмийн Хөгжил Сан”-гийн тэргүүн
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ
Төрсөн огноо: 1963 оны 7 сарын 28
Төрсөн газар: Улаанбаатар хот
Үндэс угсаа, гэр бүлийн байдал:
Халх, ам бүл 5
Төгссөн сургууль, мэргэжил:
1999 онд Отгонтэнгэр их сургууль Эрх зүйч мэргэжлээр
2000 онд Удирдлагын академи Төрийн удирдлагын арга зүй, зохион байгуулалт мэргэжлээр тус тус төгссөн.
Эрдмийн зэрэг, цол: Хууль зүйн ухааны магистр
Ажилласан байдал:
1989-1990 онд Нийслэлийн Багануур дүүргийн МАЗ-нд МХЗЭ-ийн хорооны дарга
1990-1992 онд Нийслэлийн МоАН-ын зөвлөлд Улс төрийн ажилтан
1992-1995 онд МҮАН-ын Хэрэг эрхлэх газарт ажилтан
1995-2000 онд Нийслэлийн Баянгол дүүргийн МҮАН-ын хорооны дарга
1996-2000 онд Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг дарга
2000 онд МоАН-ын дарга
2000 оноос Нийслэлийн Баянгол дүүргийн АН-ын дарга
2004-2008 онд Улсын Нийгмийн Даатгалын Ерөнхий газрын дарга
2005 оноос Нийслэлийн АН-ын дарга
2009 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр
Төрсөн огноо: 1960 оны 4 сарын 1
Төрсөн газар: Улаанбаатар хот
Үндэс угсаа, гэр бүлийн байдал:
Халх, ам бүл 4
Төгссөн сургууль, мэргэжил:
1977 онд Нийслэлийн 10 жилийн 52 дугаар дунд сургууль
1983 онд Москва хотын Эдийн засаг- статистикийн дээд сургууль Эдийн засагч- статистикч мэргэжлээр
1983 онд Москва хотын Улсын Их Сургуулийн дэргэдэх Улс төрийн дээд сургууль тус тус төгссөн.
Эрдмийн зэрэг, цол: Эдийн засгийн ухааны магистр
Ажилласан байдал:
1983-1992 онд Гадаадтай эдийн засгийн талаар харилцах улсын хорооны Комплекс импорт хангамжийн нэгдэлд мэргэжилтэн, хэлтсийн дарга, орлогч дарга
1990-1992 онд Ардын Их Хурлын депутат, орлогч дарга
1992-1999 онд “Монгол түлхүүр” ХХКомпаний захирал, “Фортуна” группийн ерөнхийлөгч
1999-2000 онд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга
2000-2004 онд “Монгол түлхүүр” ХХКомпанийн захирал
2004 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2004-2006 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд
Гадаад харилцааны сайд Л.Болд
Төрсөн огноо: 1961 оны 10 сарын 4
Төрсөн газар: Улаанбаатар хот
Үндэс угсаа, гэр бүлийн байдал: Эрэгтэй, халх, ам бүл 5
Төгссөн сургууль, мэргэжил:
1979 онд Нийслэлийн 10 жилийн 23-р дунд сургууль
1983 онд ХБНГУ-ын YЭ-ийн дээд сургууль тус тус төгссөн.
Ажилласан байдал:
1983-1984 онд Улаанбаатар хотын үйлдвэрчний эвлэлд зааварлагч
1984-1989 онд МYЭ-ийн төв зөвлөлд зааварлагч
1984-1990 онд Монголын оюутны холбооны орлогч дарга
1990-1992 онд МОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга
1992-1993 онд Монголын оюутны холбооны ерөнхийлөгч
1993-1996 онд “Бодь интернэшнл” ХХК-ны ерөнхийлөгч
1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2000-2004 онд Голомт банкны ТУЗ-ын дарга
2004-2008 онд АМХЭГ-ын дарга
2008 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2008 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд
Хууль зүйн сайд Х.Тэмүүжин
Төрсөн огноо: 1971 оны 3 сарын 20
Төрсөн газар: Төв аймгийн Зуунмод
Үндэс угсаа, гэр бүлийн байдал:
Халх, ам бүл 5
Төгссөн сургууль, мэргэжил:
1979-1989 онд Төв аймгийн 2 дугаар дунд сургууль
1994-1998 онд Монгол Улсын Их сургууль, Хууль Зүйн Сургууль тус тус төгссөн.
Ажилласан байдал:
1998 оноос МУИС-ХЗСургуульд багш
2004-2008 онд Нээлттэй академи ТББ-ын тэргүүн
2005-2008 онд Ардчилсан намын нарийн бичгийн дарга
2005-2008 онд Монголын либертари сангийн Удирдах зөвлөлийн гишүүн
2006-2008 онд Нээлттэй нийгэм форумын удирдах зөвлөлийн гишүүн
2008 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан
Төрсөн огноо: 1962 оны 4 сарын 24
Төрсөн газар: Улаанбаатар хот
Үндэс угсаа, гэр бүлийн байдал:
Халх, ам бүл 6
Төгссөн сургууль, мэргэжил:
1980 онд Өмнөговь аймгийн 10 жилийн дунд сургууль
1986 онд Москва хотын Эдийн засгийн дээд сургууль Инженер эдийн засагч мэргэжлээр
1989 онд Монгол Улсын Их Сургууль Статистикч эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн.
Эрдмийн зэрэг, цол: Эдийн засгийн ухааны магистр, Докторант
Ажилласан байдал:
1986-1989 онд Өмнөговь аймгийн АДХГЗахиргаанд мэргэжилтэн
1989-1990 онд Өмнөговь аймгийн Төлөвлөгөө эдийн засгийн хороонд ахлах мэргэжилтэн
1990 онд Өмнөговь аймгийн АДХГЗахиргаанд хэлтсийн дарга
1990-1992 онд Өмнөговь аймгийн АДХГЗахиргаанд тэргүүн дэд дарга
1992-1996 онд Өмнөговь аймгийн Засаг даргын нэгдүгээр орлогч
1992 онд Өмнөговь аймгийн даргын үүрэг гүйцэтгэгч
1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
1996-1998 онд УИХ-ын Байгаль орчин хөдөөгийн хөгжлийн байнгын хорооны дарга
2001-2004 онд Санхүү эдийн засгийн дээд сургуульд багш
2004 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2004-2006 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд
2008 оноос УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга
Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ
Төрсөн он: 1963 он
Ам бүл: 3
Төгссөн сургууль:
1981-1986 онд ОХУ-ын Уралын Их Сургууль төгссөн.
Ажилласан байдал:
“Ажнай” корпорацийн Ерөнхийлөгч, Монгол Улсын алдарт уяач
Зам тээврийн сайд А.Гансүх
Төрсөн он:1966 онд Улаанбаатар хотод төрсөн
Ам бүл: Эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг
Боловсрол:1993-1997 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, Захиргааны эрх зүйч
2000-2001 онд МУИС-ын Хууль зүйн сургууль, Хууль зүйн ухааны магистр
Ажилласан байдал:1997-2000 онд Төрийн өмчийн хорооны эрх зүйн албанд хуульч хамтарсан үйлдвэрийн газрын хуулийн мэргэжилтэн
2001-2003 ХХБ-д Тамгын газрын захирал
2004-2006 Төрийн өмчийн хорооны хууль эрх зүйн газрын дарга
2007-2008 “Монголын өмгөөлөгчдийн холбоо”-ны өмгөөлөгч.
2008 онд Зам тээвэр барилга хот байгуулалтын дэд сайдаар ажиллаж байсан.
Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав
Төрсөн он сар: 1960 оны 01 сарын 03-нд Завхан аймгийн Тосонцэнгэл сум
Ам бүл: Эхнэр гурван хүүхэдтэй
Боловсрол:1977 онд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын дунд сургууль
1981 онд Дархан хотын Политехникум Техникч мэргэжлээр
1989 онд Хөдөө аж ахуйн дээд сургууль Малзүйч мэргэжлээр
1997 онд Санхүү эдийн засгийн дээд сургууль Бизнесийн удирдлагын мэргэжлээр тус тус төгссөн.
Бизнес удирдлагын магистр
Ажилласан байдал: 1981-1984 онд Эрдэнэт хотын Уулын баяжуулах үйлдвэрт бригадын дарга
1988-1991 онд МХЗЭ-ийн Төв хороонд зааварлагч, Зохион байгуулагч
1991-1993 онд Монголын залуучуудын холбооны Гүйцэтгэх хорооны дэд дарга
1993-1997 онд Монголын залуучуудын холбооны Гүйцэтгэх хороонд Ерөнхий нарийн бичгийн дарга
1997-1999 онд Монгол Улсын Ерөнхий сайдын Нийгмийн бодлогын зөвлөх
1999 онд Монголын үндэсний ардчилсан намын зөвлөх Хэлтсийн дарга
1999-2000 онд Улсын нөөцийн газрын дарга
2000 оноос Завхан аймгийн Ардчилсан намын дарга
2000-2003 онд Ардчилсан намын хэрэг эрхлэх газарт Нарийн бичгийн дарга
2001-2004 онд Монголын сумо бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга
2003-2004 онд Алтангадас ассоциацийн захирал
2004 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
URL: