Ерөнхийлөгч Обамагийн шинэ журам
Сүүлийн үед бичиг баримтгүй иргэдийн анхаарлыг зүй ёсоор татаж байгаа нэг сэдвүүдийн нэг бол Ерөнхийлөгч Обамагийн засаг захиргаанаас санаачилж хэрэгжүүлж буй “Deferred Action for Childhood Arrivals” хэмээх шинэ журам зүй ёсоор багтаж байна.
2012 оны 06 сарын 15-нд АНУ-ын Дотоод хэргийн яам (DHS)- наас “Deferred Action for Childhood Arrivals” буюу утгачлан орчуулбал хүүхэд ахуй цагтаа АНУ-д ирсэн хүмүүсийг албадан гаргахыг түр хугацаагаар хойшлуулах тухай журам гаргасан юм.
Олон хүн энэ журмыг “Мөрөөдлийн хуультай” эндүүрч байгаа нь энэ журам өөрөө одоогийн Ерөнхийлөгч Барак Обама анх сонгогдохдоо амлаж байсан “Мөрөөдлийн Хуулиас” улбаатай байгаатай ч холбоотой байж болох. Барак Обама тухайн хуулийг батлуулахаар удаа дараа оролдож байсан ч БН-уудын эсэргүүцэлтэй тулгарсанаас Сенатын дэмжлэг авч чадалгүй өдий хүрсэн нь ирэх 11 сарын 06-нд болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулиар олон хүний санал алдах аюултай тулгараад байгаа нь үнэн билээ.
Тиймээс ч энэхүү амлалтаа ор тас хаяхгуйн тулд өөрт оногдох бүрэн эрхийн хүрээнд түр журам гаргаж, олон саяар тоологдох бичиг баримтгүй иргэдэд тал олсноор сонгогчдын багаггүй хувийг эзэлдэг Испани иргэдийн дэмжлэгийг олохоор оролдож байгаа нь нэгэнт тодорхой болоод байгаа юм.
Үүний нэг илрэл нь хууль гаргаж Сенатад дахиж “бүдрэхгүйн” тулд Ерөнийлөгчийн бүрэн эрхийн хүрээнд түр журам гаргаж, хүүхэд ахуй цагтаа АНУ-д ирсэн, одоогоор бичиг баримтгүй байгаа хүүхэд залууст 2 жилийн хугацаагаар түр ажиллах эрх олгох, улмаар тэднийг энэ хугацаанд албадан гаргахгүй байх журам гаргаад байгаа нь дээр дурьдсан “Deferred Action for Childhood Arrivals ” билээ.
Ингээд энэ журамд зааснаар дараах болзлуудыг хангаж байгаа хүмүүс энэ журамд хамрагдахаар өргөдөл гаргах боломжтой болж байгаа юм. Үүнд:
2012 оны 06 сарын 15-ны байдлаар 31 нас хүрээгүй байх,
АНУ-д хүрэлцэн ирэхдээ 16 нас хүрээгүй байсан;
2007 оны 06 сарын 15-аас өнөөг хүртэл АНУ-д тасралтгүй оршин суусан байх ;
2012 оны 06 сарын 15-ны байдлаар, буюу мөн энэ журамд хамрагдахаар өргөдөл гаргах үедээ тухайн хүн нь өөрийн биеэр АНУ-д оршин сууж байх
2012 оны 06 сарын 15-аас өмнө бичиг баримтгүй хил давж ирсэн, эсвэл 2012 оны 06 сарын 15-ны байдлаар визний хугацаа дуусгавар болсон байх;
Одоогоор сургуульд сурч байгаа, эсвэл сургууль төгссөн байх, эсвэл ахлах сургууль төгссөн байх, эсвэл Ерөнхий болосвролын гэрчилгээ авсан байх, эсвэл АНУ-ын цэргийн алба хаасан байх
Урьд нь ямар нэгэн ял шийтгэл эдэлж байгааагүй, хэрэг зөрчилд холбогдолгүй байх буюу үндэсний аюулгүй байдлын эсрэг ямар нэг заналхийлэл учруулахааргүй байх гэсэн шаардлагыг хангаж байх ёстой юм байна.
Товчхондоо энэхүү журам нь дээр дурьдсан болзлыг хангаж байгаа бичиг баримтгүй залуучуудыг албадан гаргахыг түр хугацаагаар зогсоох, энэ хугацаанд амжиргаагаа залгуулахад нь дэмжлэг болох үүднээс ажиллах эрх олгох тухай нэгэн төрлийн түр журамд хамаарах бөгөөд энэ нь шүүх засаглалын бүрэн эрхийн хүрээнд хамаарах тул хууль гаргаж, Сенатаар батлуулах шаардлаггүй байдаг ажээ.
Ерөнхийлөгчийн засаг захиргаанаас зориуд анхааруулж буй бас нэг зүйл нь энэ журамд хамрагдсанаар тухайн хүнд АНУ-д байнга оршин суух хууль ёсны эрх олгож байгаа хэрэг огтхон ч биш юм байна. Хэдий тийм боловч “Хоол болтол шийр зугаа” гэдэг шиг Ерөнхийлөгчийн засаг захиргааныхан Мөрөөдлийн хууль гарах ёстой, тэр сайн цаг хүртэл бид зүгээр суухгуй гэдгээ сонгогчдод харуулахыг оролдож байгаагийн нэг хэлбэр юм.
Орчуулж бэлдсэн Б.Төгөлдөр
Жич: Тухайн журамтай холбоотой асуулт байвал доорхи comment хэсэгт бичиж үлдээх буюу tuguldur@mongolgreencard.comЭнэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй. хаягаар, эсвэл манай сайтын Холбоо барих хэсэгт орж асуултаа үлдээж болно.
URL: