Өнөөдөр 430 хохирогчтой залилангийн хэргийг шүүнэ
Манай улсад сүүлийн жилүүдэд хүн залилж ашиг олох гэмт хэргийн гаралт ихэссэн төдийгүй арга мэх нь улам нарийсаж, эд цэцэглэлтийн үе дээрээ байна гэхэд хилсдэхгүй. Өнөөдөр Япон улсаас авто машин ачуулж өгнө хэмээн 430 гаруй хүн залилсан этгээдүүдийг Сүхбаатар дүүргийн шүүхэд шүүх гэж байна. хуралд шүүгчээр М.Алдар, улсын яллагчаар Б.Батхишиг нар оролцоно.
Шүүгдэгчдийг Эрүүгийн хуулийн 148.4-т зааснаар “Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан, онц аюултай гэмт хэргийг зохион байгуулалттайгаар бүлэглэн үйлдсэн, энэ хэргийн улмаас бусдад онц их хэмжээний хохирол учруулсан” гэх үндэслэлээр буруутгаж буй юм. Хэрэв тэдний гэм буруутай нь тогтоогдвол хуулийн дагуу 15 хүртэлх жилийн ял сонсоно.
Ч.ГАНАА
URL: