Н.Энхбаяр “сайжруулсан” гэх даруухан тодотголтой таван өрөөтэй тансаг байранд хоригдож байна

МАХН-ын дарга, МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслийн тэргүүн Н.Энхбаяр албан тушаалаа урвуулан ашигласан

хэргээр дөрвөн жил хоригдох ял сонссон билээ.
Тэрээр хорих 461 дүгээр ангийн эмнэлгийн бай­ранд сайжруулсан нөх­цөлтэйгөөр ялаа эдэлж буй аж.
Нийс­лэлийн про­курорын газ­рын  Ял эдлүүлэх ажил­лагаанд хяналт тавих хэлт­сийн дарга  Ц.Мөнхбат Н.Энхбаярын хоригдож буй нөхцлийг сайжруулсан хэмээн даруухан тодотгож буй ч үнэндээ таван өрөөтэй тансаг байрыг түүнд зориулж байгаа юм байна.
Н.Энхбаяр унтлагын , гал тогоо, бичгийн өрөө, уулзалтын, бие хамгаалагчийн гээд нийт таван өрөөтэй газар хоригдож буй бөгөөд тэрээр өглөөний бүртгэл зэрэгт огт оролцдоггүй гэнэ.
Мөн хорих ангийн журмаар бол долоо хоногийн  гурав, дөрөв дэх өдөр эргэлт, уулзалт оруул­даг хэдий ч н Н.Энх­бая­рын ар гэрийнх­эн  долоо хоногийн 1-5 дахь өдрийн алинд ч цаг харгалзахгүйгээр ялтан Н.Энхбаяртай  уулздаг аж.
Шүүх хурлын үеэр  Н.Энхбаяр нэгэнтээ “Намайг хаана ч хийсэн, би ажлаа урьдын адил хийнэ” хэмээж байсан билээ.

Д.Ганзориг


URL:

Сэтгэгдэл бичих