Уурхайчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн гарчээ

Өчигдөр Өмнөд Африкийн бослого гаргасан  “Marikana” тугалгын уурхайн ажилчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн гарчээ. Уурхайчид цагдаа руу тэсрэг бөмбөг, шатамхай бодистой шил шидэж байсан учраас цагдаа нар хариу гал нээсэн байна. Уг мөргөлдөөний үеэр нийт 18 хүн амь үрэгджээ.

“Marikana” уурхай нь дэлхийн тугалгын ордын гурав дахь том уурхай бөгөөд “Lonmin” компани эзэмшдэг аж. Уг бослого өнгөрсөн баасан гаригт цалин хөлсний маргаанаас болж гарсан байна. Тухайн өдөр сөргөлдөөний улмаас арван хүн нас баржээ.

Уурхайчид “Marikana” уурхайн чулуутай толгод дээр цугларсан бөгөөд “Lonmin” компанийн удирдлагууд болон цагдаа нар уурссан уурхайчдыг тараахыг оролдож байсан байна. Уурхайчид ажил хаяж, бослого гаргаснаас хойш тугалгын олборлолт зогсож, “Lonmin” компани тугалгын экспортоос хоёр хувийн алдагдал хүлээгээд байгаа аж. Мөн тус компанийн хувьцаа Лондонгийн бирж дээр зургаа гаруй хувиар унасан байна.


URL:

Сэтгэгдэл бичих