“Алимаа”-ийн азгүйтэл

Монголын улс төрд хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн эрхэм бол Ц.Батбаяр юм. Түүнд дүүргийн намын хорооны даргаас, Нийслэлийн захирагч, УИХ-ын гишүүн хүртэл дэвшиж ажилласан сайхан мөчүүд байсан. Гэвч энэ жил тун азгүй байгаа. 2012 оны УИХ-ын сонгуульд Хан-Уул дүүрэгт нэр дэвшээд унасан. Гэсэн ч улс төрөө орхилгүй тэмцэж Нийслэлийн МАН-ын даргад өрсөлдөөд авлаа. Бараг хонох шахам үргэлжилсэн МАН-ын бага хурлаар нийслэлийн намын даргыг хэнээр сонгох вэ гэдэг нь анхаарлын төвд байсан.

Өмнө мэдэгдэж байснаар НЗД-ын орлогч асан Ц.Сандуй, УИХ-ын гишүүн асан Ц.Батбаяр хоёр нилээд шүрүүхэн өрсөлдөж, Өрсөлдөх гэж дээ. Ц.Батбаяр Нийслэлийн МАН-ын дарга болох гэж тун их чармайжээ. Тэрээр хурлын төлөөлөгчдөд хандан, өмнө нь энэ ажлыг хийж байсан, УИХ-ын гишүүнээр удаан ажилласан, мөн одоогийн Нийслэлийн МАН болохгүй байна, би ирэх жилүүдэд их зүйл хийх болно гээд төлөвлөгөө, мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. Гэвч нийслэийн МАН-ын бага хурлын гишүүд түүнд биш, Ц.Сандуйд итгэл хүлээлгэж саналаа өгсөн байна. Харин манай Ц.Батбаярын “би ч энэ жил азгүй байна даа. Хоёр сонгуульд ялагдлаа” гээд толгойгоо сэгсэрсэн гэнэ.

ААМИИ
Оллоо.мн


URL:

Сэтгэгдэл бичих