МУ-ын цэргийн салбарт үйлдэгдэж байгаа гэмт хэрэг 1 хувиар өссөн байна
Сүүлийн жилүүдэд олыг цожироосон гэмт хэрэг ихээр гарах болсны тодорхой хувь нь батлан хамгаалах салбар буюу цэрэг дайчидын дунд үйлдэгдэх болсон билээ.Он гарсаар энэ байдал дахин давтагдлаа.Энэ сарын 5-ны өдөр нийслэлийн Налайх дүүрэгт байрлах зэвсэгт хүчиний 337-р ангийн гэрээт харуулын үүрэг гүйцэтгэгчид нэгнийхээ амь насыг онц хэрцгийгээр хороосон хэрэг үйлдэгдлээ.
Энэ сарын 5-ний өдөр нийслэлийн Налайх дүүрэгт байрлах зэвсэгт хүчний 337-р ангид хүн амьны ноцтой хэрэг үйлдэгджээ.Тус ангийн гэрээт харуулын үүрэг гүйцэтгэгч гэрээт харуул Батсүх гэрээт харуулын ахлах Лхагва нарын цогцос ангийн шалган нэвтрүүлэх постны нэг давхраас олдсон байна.Урьдчилсан дүгнэлтээр гэрээт харуулууд хоорондоо маргалдсанй улмаас гэрээт харуул Батсүх нь ахлах Лхагвыг хутгалж амь насыг нь хөнөөгөөд дараа нь өөрийнхөө амь насыг бүрлэгсэн байж болзошгүй гэж үзэж байна.Мөн хэргийн газарын үзлэгээр тэднийг архидан согтуурсаныг тогтоосон юм байна.
Хэрэг гарах үед тэд галт зэвсэгтэй харуулд гарч байсан бөгөөд буу суманд нь үзлэг хийхэд сум дутаагүй байна.харин цэрэгийн албан хаагчидын хэргэлдэг хутга олжээ.Амь насаа алдсан Батсүх Лхагва нар нь хөдөлмөрийн гэрээгээр тус ангид 2-3 жил алба хааж байсан байна.30-38 насны залуучууд байжээ.Хэргийн талаар мөрдөн байцаалтын ажил явагдаж байгаа тиймээс өөр нэмэлт мэдээлэл хомс байна. Дээрх хэргийг харъяаллын дагуу налай дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа бөгөөд өнөөдрөөс нийслэлийн мөрдөн байцаах газарлуу шилжүүлж байгаа гэсэн мэдээлэл байна.Му-ын батлан хамгаалах салбар тэр дундаа цэргийн анги салбаруудээр энх цагт олныг цочирдуулан гэмт хэргүүд тасралтгүй гарсаар байгаад холбогдо харъяа яам буруутай гэж үзэх хүн олон байна.
tv9
URL: