“Өөдгүй орон болоход Орос томдоно”

Засаг барьсны 100 хоног бол анхны үр дүнгээ хийх хугацаа. Владимир Путин ерөнхийлөгчөөр эргэн ирсний дараа Орос орон хэрхэн өөрчлөгдөв? Профессор Ханс-Хеннинг Шредер (Hans-Henning Schrцder) нь Орос ба Тусгаар орнуудын холбооны асуудал хариуцсан “Шинжлэх ухаан ба улс төр” гэдэг Берлины сангийн тэргүүлэх шинжээч хүн. Тэрээр Владимир Путины ерөнхийлөгчийн шинэ  засаглалын 100 хоногт өөрийн дүгнэлтийг хийж Оросын ойрын ирээдүйн талаар хэрхэн өгүүлэв.

Ханс-Хеннинг Шрёдер

DW: Владимир Путин ерөнхий сайд байхдаа ч засгийн хөшүүргийг гараасаа тавиагүй.  Гэхдээ энэ бол албан ёсоор ерөнхийлөгчийн шинэ хугацаа. Сонгуулийн өмнө шинэ Путин гарч ирнэ гэсэн яриа их байв. Тэр яриа биеллээ олсон уу?

Ханс-Хеннинг Шрёдер: Бид Путины хамгийн хуучин хувилбарыг авлаа гэсэн сэтгэгдэл төрөөд байгаа юм. Путин 2000-2008 онд хийсэн олон зүйлээ мартсан байна. Тэр тухайн цагтаа шинэчлэлээс татгалзаагүй, санаачлага гарган улс төрийг үр бүтээлтэй бүтээмж болгохыг хүссэн багтай хамтран ажиллаж байв. Одоо тийм зүйл алга.

-Түүний баг хэрхэн өөрчлөгдөв? Хэн түүний зөвлөхүүд вэ? Төрийн тэргүүнд байгаа автократ чинь  хамт олны захирагч биш бил үү. Түүний ойрын хүрээнд хэн багтаж байна вэ?

-Тэнд ихээхэн өөрчлөлт оржээ. Наад зах нь дотоод бодлогодоо улс төрийн чадвартай хувьсгагчид тэндээс холдуулагджээ.  Владислав Сурков, Глеб Павловский нарыг нэрлэж болно. Одоо Путинд ургуулан бодох чадвараар сул Сергей Иванов мэтийн хүмүүс үйлчилж буй. Тэд хувьсгал хийх чадваргүй.

- Зөвлөхүүдийн тухай асуусан нь Pussy Riot хамтлагт ойртуулахаар хэлсэн юм. Хэрэв Pussy Riot хамтлагийг торгоод орхисон бол долоо хоногийн дараа бүгд тэдний тухай ярихаа орхисон байсан. Гэтэл одоо тэр нь олон улсын дуулиан болон мандлаа…

- Таны зөв. Орос хүмүүсийн дотор хангалттай олон хүн Pussy Riot-ийн үйлдлийг буруутгаж байгаа болов уу. Гэтэл шүүх болон Үнэн алдартны шашин хэрхэн асуудалд хандаж байгаа нь тэр залуу эмэгтэйчүүдийг дэмжихэд хүргэж буй. Гадаад бол Оросын нэр хүндийн асуудал болоод байна. Миний бодлоор, энэ бол өнөөгийн удирдлагад ийм үйлдлийн үр дагаврыг тооцох ухаан дутсан бүдүүлэг тооцоо юм.

- Жагсаал цуглааны эрх чөлөөг хязгаарласан, оролцогсодод нь ноогдуулсан нүсэр торгуулийн хууль, Болотная талбайн цуглааны оролцогсодыг мөрдөн мөшгөсөн, Засгийн газрын бус байгууллага ба бүх сөрөг хүчнийг гадны туршуул гэх нэрлэх болсон зэрэг энэ шийтгэлийн арга хэмжээнүүдэд учир утга байна уу?

- Үүнийг бид энэ намар харах болно. Өнгөрсөн өвөл, хаврын жагсаалууд өнөөгийн удирдлагын хувьд цочрол өгсөн юм. Тэгээд л тэд цээрлүүлэлтийн хэрэгслээ яаран бэлтгэж байна. Тэр нь амжилтад хүрнэ гэдэгт би итгэхгүй. Орост шинэ нийгэм үүсч харин удирдлага нь хуучнаараа үлджээ. Тэр нь эргээд л сөргөлдөөнд хүргэнэ.

- Гэлээ ч гэсэн ямар нэгэн эерэг зүйлийг тэмдэглэмээр. Тухайлбал, Путин захирагчдын сонгуулийг эргүүлэн авчирлаа. Тэр нь либералчлалын зүг хийсэн алхам биш үү?

- Медведевийн үеэр, нэгдүгээр сард захирагчдын сонгуулийг эргүүлэн авчирсан юм. Гэхдээ “ерөнхийлөгчийн шүүлтүүр” гэдгийг гаргасан нь хэрэггүй хүнээ холдуулах эрхийг түүнд олгосон. Үүний зэрэгцээ сонгуульд олон намуудыг оролцуулахаар болсон. Ингээд намрын сонгуулиар л ямаршуухан ардчилалтай болсныг харцгаая. Намуудад ялангуяа хөдөө орон нутагт шахалт үзүүлэх үү, бүх нэр дэвшигчдийг оруулах уу? Амласныг нь ажил дээр нь харцгаая. Гэхдээ энэ бол үйлдлийг нээлттэй болгох талд хийсэн алхам юм.

- Илүү тэвчээртэй гэх Германы Гадаад хэргийн сайд Гидо Вестервелле (Guido Westerwelle) нэлээд хатуугаар НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн Сирийн асуудал дахь Оросын “нет” (“үгүй”) гэсэн үгийг шүүмжилдэг. Түүний орлогч хатагтай Корнелия Пипер (Cornelia Pieper) өгсөн ярилцлагадаа Оросын байдал нь түүний шүдийг өвтгөдөг гэсэн байгаа. Орос бүрэн хязгаарлагдмал байдал руу урсаад байна уу?

- Бодитоор харцгаая. Оросын бодлогод одоо хөдөлгөөн хийх өргөн талбар байна. АНУ-аас сонгууль нь дуустал ноцтой шийдвэрийг хүлээгээд хэрэггүй, Герман ч мөн адил. Ирэх жилийн намрын сонгууль хүртэл Герман зүүн тийш чухал алхамуудыг хийхгүй. Ингэхээр Орост өөрийн сонирхлыг босгоход бараг нэг жил байна гэсэн үг. Тэгээд л тэд бодит бодлогоо явуулж байна. Дотоод бодлогын тэнэглэл нь өөр хэрэг л дээ. Украин, Төв Ази зэрэг бол  өөр хэрэг. Тэнд оросууд Realpolitik – “бодит бодлого” гэх герман үгийг хэрэгжүүлж байна.

- Гэхдээ л ардчилсан орнуудад Засгийн газар нь олон нийтийн санаа бодлыг сонсох шаардлагатай байдаг. Ингээд хэрэв олон нийтийн тэргүүлэх сэтгүүл Der Spiegel олимпийн тоглолтыг эсвэл евро мөнгөний хямралыг онцлохгүйгээр нэгдүгээр нүүрэндээ “Путины Орос цэвэр дарангуйллын замд” үгүй бол Pussy Riot хэргийг тавиад байгаа нь ноцтой биш үү? Путинд Лукашенкогийн хувь заяа, нэр хүнд очих юм биш биз?

- Тэр дэндүү том орны ерөнхийлөгч. Орос хэтэрхий том улс учраас өөдгүй орнуудын тоонд орно  гэж байхгүй. Давтан хэлэхэд АНУ, Германы сонгуулийн дараа л Оросын хувьд жинхэнэ бодлого явагдана. Тэр цагт Pussy Riot гэх мэтийн дуулианууд зүгээр л мартагдсан байх болно.

Ш.МЯГМАР


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих