С.Нарангэрэл өмгөөлөгч давж заалдах өргөдлөө хүргүүллээ
Анхан шатны шүүхээс ял сонссон Н.Энхбаярын өмгөөлөгч С.Нарангэрэл өнөөдөр 14.15 цагт Нийслэлийн шүүхэд давж заалдах өргөдлөө хүргүүллээ.
Хуулийн дагуу давж заалдах шатны шүүх өргөдлийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор шүүх хурлыг товлон хуралдуулах ёстой.
Харин С.Нарангэрэл өмгөөлөгч “Улс төрчийн захиалгаар хилсээр шоронд суусан Н.Энхбаяр даргыг аль болох хурдан гаргах шаардлагатай байна. Иймээс нийслэлийн шүүх заавал 30 хоног гэж хугацаа алдалгүйгээр аль болох хурдан дараагийн шатны шүүхийн товыг гаргана гэдэгт найдаж байна” гэсэн юм.
Тэрээр маргааш “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд 12.00 цагт хэвлэлийн хурал зарлажээ.
М.Жаргал
URL: