В.Путиных “Дэлхийн хамгийн баян гэр бүл”
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өөрийнхөө ноёрхлын үед 130 тэрбум долларын хөрөнгөтэй болжээ. Энэ талаар Их Британийн “The Sunday Times” сонинд мэдээлсэн байна.
Хэвлэлд мэдээлснээр, ОХУ-ын Ерөнхий сайд болон түүний төрлийнхний хөрөнгө нийлээд 130 тэрбум долларт хүрсэн агаад “Дэлхийн хамгийн баян” гэр бүлээр тодорчээ. Владимир Путин засаглалын эрхийг гартаа атгасан он жилүүддээ эдийн засгийн ноёрхлоо бэхжүүлж чадсаныг ч хэвлэлд онцолжээ. Түүний гэр бүлд Михайл Шелемов, эхнэр Людмила, түүний ах нар багтдаг байна.
URL: