“Монгол тулгатны 100 эрхэм” юуны учир тасрав

Монголын нэр алдартай, хийсэн бүтээсэн зүйлтэй эрхмүүдийг урьж оролцуулдаг “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэг юуны учир тасрах болов. Сонгуулийн үеэр нэвтрүүлгийн багийнхан  болох найруулагч Б.Баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн тэргүүтэн “Бид энэ нэвтрүүлгийг сонгуульд зориулж хийгээгүй.

Нэвтрүүлэгтээ урьж оролцуулж байгаа төрийн түшээдээс 30 саяыг авдаг гэж цуурлаа. Ямар ч мөнгө авдаггүй” гэж хэлж байсан удаатай. Харин сонгуулиас хойш энэ нэвтрүүлэг телевизийн дэлгэцээр гарахаар больсон юм. Тиймээс  сонгуулийн нэвтрүүлэг байсан юм биш үү гэсэн үзэгчдийн таамаг сүүлийн үед хөврөх боллоо.

Б.БӨРТЭ


URL:

Сэтгэгдэл бичих