Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Японы эзэн хаанд эмгэнэл илэрхийллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Японы эзэн хаанд эмгэнэл илэрхийллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Япон Улсад газар хөдлөж цунами болж байгаатай холбогдуулан Японы эзэн хаанд болон японы ард түмэнд өнөөдөр эмгэнэл илэрхийллээ.
Эмгэнэлд “Японы Улсад болсон газар хөдлөлт, цунамийн улмаас олон хүний эрдэнэт амь эрсдэж, их хэмжээний эд материалын хохирол учирсанд Монголын ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа Цог Жавхлант Эзэн Хаан Танд болон Танаар уламжлан японы ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлж байгааг минь хүлээн авна уу.
Энэ хүнд үед монголын ард түмэн японы ард түмэнтэй сэтгэл зүрхээрээ хамт байгаа бөгөөд Та бүхэн байгалийн гамшгийн хохирлыг богино хугацаанд арилгаж, энэхүү хүнд сорилтыг зориг тэвчээртэйгээр даван туулна гэдэгт итгэлтэй байна” гэжээ
URL: