Өргөдлийн байнгын хорооны даргад дэвших хүмүүсийн нэрс тодорчээ
Шинэ парламентын хамгийн анх баталсан хууль нь Өргөдлийн байнгийн хороог шинээр байгуулах тухай байсан билээ. Бусад байнгын хороодын дарга нарыг томилсон ч энэ хорооны даргыг сонгохгүй удаж байна. Гэвч чухам хэнийг дарга болгох вэ гэдэг яриа, хэлэлцээр аль хэдийн эхэлжээ. Өргөдлийн байнгийн хороо гэдэг бол иргэдийн хүсэлт, гомдлыг хүлээн авч, уламжлах газар. Тиймээс МҮЭХ-ний ерөнхийлөгч С.Ганбаатар, “Иргэний нийгмийн төлөөлөл” гэгддэг байсан ж.Батзандан, Г.Уянга нарын нэр яригдаж байгаа гэнэ. Гэхдээ эдгээр гишүүдээс С.Ганбаатар хамгийн их сонгогдох магадлалтай байгаа аж.
Б.Дэжид
medee.mn
URL: