ХОТЖИЛТЫН ӨВЧИН БУЮУ ӨСӨЛТГҮЙ ЖИРЭМСЛЭЛТ

Ургийн хөгжил зогсох буюу өсөлтгүй жирэмслэлтийн тухай сүүлийн үед их ярих болж. Гурван жилийн өмнөөс геометрийн прогрессоор өсөж, өдгөө хэвийн үзэгдэл мэт болоод байгааг эмч мэргэжилтнүүд анхааруулж байна. “Ураг өсөлтгүй болж жирэмслэлт таслагдахгүй бол төрөлт 30 хувиар нэмэгдэнэ” хэмээн “Хатагтай” эмнэлгийн эмч А.Отгонболд ярьжээ. Ямартай ч 30 хувиар нэмэгдэхгүй юм аа гэхэд тодорхой хэмжээгээр өсөх нь ойлгомжтой. “Би 34 жил эмчээр ажиллаж байна. Дээхнэ үед өсөлтгүй жирэмслэлт гэж бараг байдаггүй, тун ховор тохиолддог байв. Харин одоо үед өдөрт хоёроос доошгүй ийм оноштой хүн ирж байна. Зөвхөн манай эмнэлэгт шүү дээ. Цаана нь өчнөөн олон эмнэлэг байгаа” хэмээн Монгол Улсын гавьяат эмч Б.Бүлтэн нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.

I амаржих газрын эмчилгээ эрхэлсэн орлогч эрхлэгч С.Баясгалан “Өсөлтгүй жирэмслэлт урьд нь байсан. Харин сүүлийн үед өсөж байгаа. Энэ нь хүрээлэн буй орчин, хоол хүнсний чанар, сэтгэл санаа, үрэвсэлт өвчин зэрэг олон хүчин зүйлээс шалтгаална. Өсөлтгүй жирэмслэлт оноштойгоор манай эмнэлэгт 2009 онд 202, 2010 онд 278, өнгөрсөн жил 496 хүн эмчилгээ хийлгэсэн. Энэ оны эхний долоон сарын байдлаар ийм оноштой 356 хүн бүртгэгдлээ. Тэгэхээр энэ тоо улам л нэмэгдээд байгаа биз” хэмээсэн. Эх хүүхдийн эрүүл мэндийн үн дэс ний төв өнгөрсөн онд 517 хүнд өсөлт гүй жирэмслэлт гэдэг оношийг тавьжээ. Он гарсаар 300 хүнд ийм онош тавьсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс арван хувиар илүү байна. “Өнөөдөр Монголд гурван жирэмсэн эмэгтэй тутмын нэг нь өсөлтгүй байна” гэж “Хатагтай” эмнэлгийн эмч А.Отгонболд ярилцлагадаа дурд жээ. Тус эмнэлгийн эмч Г.Лхам-Эрдэний ярьснаар ийм шалтгаанаар өдөрт 1-2 удаа “цэвэрлэгээ” хийдэг бай на. Энэ оны эхний долоон сард тус эм нэлэгт нийт 600 гаруй хүн хэвтэн эмчл үүлснээс 140 нь ийм оноштой байж. Өсөлтгүй жирэмслэлт ямар шалтгаанаар жил ирэх тусам нэмэгдээд байгааг эмч нар өөр өөрийнх өөрөө тайлбарлаж буй. Бас эмнэлэг бүр л өөр өөрийн бүртгэлээ мэдээлж байна. Учир нь Монгол Улсын хэмжээнд энэ талаар нэгдсэн судалгаа байдаггүй аж. Өндгөн эс умайн хананд бэхлэгдсэн бо ловч жирэмсний эрт үед өсөлт нь зогссоныг өсөлтгүй жирэмслэлт гэдэг юм байна. Ургийн хөгжил зогсоход олон хүчин зүйл нөлөөлдөг аж.

Тухайлбал, удам зүйн шалтгаан буюу хромосомын өөрчлөлт, эмгэгээс шалтгаалдаг байна. Энэ нь үр хөврөл анх бүрэлдэн тогтохдоо л амьдрах чадамжгүй гэсэн үг юм. Ихэвчлэн хэсэг хугацааны дараа өөрөө зулбачихдаг байна. Мөн үр хөндөлт ч нөлөөлдөг аж. Үр хөврөл бий болоод эхсээр тэжээгддэг. Эхэс эрүүл орчинд урган бий болж, ургаа тэжээдэг. Гэтэл олон дахин үр хөндөлт хийлгэсэн, үрэвсэлт өвчнөөр өвдчихсөн хүний умайн дотор хана нь үр хөврөлийг хүлээж авах, түүнийг тэжээх орчин болж чаддаггүй байна. Ингээд эхсээс тэжээл авч чадахгүй болсон ураг өсөлтгүй болдог аж. Өөр нэг шалтгаан нь сэтгэл санааны байдал. Сүүлийн жилүүдэд хүмүүс маш их стресстэй амьдрах болсон. Стресс гэдгийг зөвхөн ядуу зүдүү байдал, гэр доторх хэрүүл шуугианаар төсөөлж болохгүй. Машины дуут дохиолол, замын түгжрэл, гэмт хэргийн талаарх мэдээлэл гээд олон зүйл биднийг бухимдуулж, түгшээж байдаг. Тэр болгоноос бид хямардаг. Стресстэх үед судас агшин, судсаар урагт очих цусан хангамж багасаж, эрсдэл нэмэгддэг гэнэ.

Орчны агаарын байдал бас нөлөөлдөг байна. Бид өвөлдөө утаа, зун даа тоосоор амьсгалж байгаа. Ураг цуснаас хүчилтөрөгчийг авдаг. Өөрөөр хэлбэл, судсаар хүүхдэд хүчилтөрөгч тээ вэрлэгдэн очдог гэсэн үг. Гэтэл бид цэвэр агаар хангалттай амьсгалж чадахгүй бай хад ураг хүчилтөрөгчөөр дутах нь ойл гомжтой. Хоол хүнсний чанарын асуудал ч түүнд их хамаатай аж. Тиймээс амин дэм, уураг, төмөр, фолийн хүчил зэрэг микро элемент агуулсан хоол хүнс хэрэглэж байхыг эмч нар зөвлөж байна. Архи, тамхи байнга хэрэглэх нь урагт нөлөөлөх аюултай. Мөн химийн хорт бодис, тоосжилт ихтэй нөхцөлд байнга ажилладаг бол ураг өсөлтгүй болох эрсдэл өндөртэй аж. “Өсөлтгүй жирэмслэлтийг оношлох бо ломж өмнө нь хомс байсан. Одоо ЭХО-гоор оно шилж байна. Хү- мүүс зулбалаа гэж их ярьдаг. Үүний дийлэнх нь өсөлтгүй жирэмслэлтээс шалтгаалсан байх магадлалтай. Өсөлт гүй жирэмс лэлтийн тоо өсөөд байгаа нь оношилгоо сайжирсантай холбоотой ч байж болно. Хөдөө бол өсөлтгүй жирэмслэлт бага байгаа. Тэгэхээр хотын амьдралын хэв маяг, орчин их нөлөөлж байгаа” гэж I амаржих газрын эмчилгээ эрхэлсэн орлогч эрхлэгч С.Баясгалан ярьсан.

Харин Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн зөвлөх эмч Г.Дулмаа “Вирусийн болон бэлгийн замын халдвар, ямар нэгэн үрэвсэл, эхийн суурь өвчин зэрэг нь өсөлтгүй жирэмслэлтийн гол шалтгаан болдог. Хэдийгээр Монголд судлаад но тол чихсон зүйл байхгүй ч бидний ажиг ласнаар өсөлтгүй жирэмслэлт ихэвчлэн төрөл бүрийн үрэвсэлт өвчнөөс шалтгаалж байна. Бид өсөлтгүй жирэмслэлт оноштой эхийн умайн хөндийд цэвэрлэгээ хийгээд шалтгааныг нь тодруулахаар ургийг шинжилгээнд өгдөг. Ихэнх шинжилгээний хариу үрэвслийн суурин дээр өсөлтгүй болсон гэж гардаг” хэмээсэн. “Хатагтай” эмнэлгийн эмч Г.Лхам-Эрдэнэ өсөлтгүй жирэмслэлт өсөөд буйн шалтгааныг үр хөндөлт ихэссэнтэй холбон ярьж байна. Үр хөндөлтөөс шалтгаалан эмэгтэйчүүдийн өндгөвч, умайд үрэв сэлт өвчин үүсээд, улмаар ургаа тэжээх чадваргүй болоход нөлөөлдөг аж. Тэрбээр “Анзаараад байхад үр хөн дөлт олон удаа хийлгэсэн, хожуу жирэмслэлт ихээхэн нөлөөлж байна. Өсөлтгүй жирэмслэлт гэж оношлогдсон эмэгтэйчүүдийн ихэнх нь 2-3 удаа үр хөндүүлсэн байдаг. Түүнчлэн 27-28 долоо хоногтой жирэмсний өсөлт зогсчих тохиолдол бий.

Энэ нь амьдарч буй орчноос хамаарч байна” гэв. Өсөлтгүй жирэмслэлтэд TORCH (“Т”-ток соплазм, “О”-салхинцэцэг, тэмбүү, сүрьеэ, ДОХ-ын болон парво вирусийн халд вар, “R”-Rubella буюу улаа нууд, С-цитомегаловирус, “Н”- херпес вирус) халдвар мөн нөлөөл дөг байна. Эдгээр нь вирусээр үүс гэдэг халдварууд аж. Тухайлбал, цито мегаловирус нь хүний шүлс, цус, шээс, өтгөн, үрийн шингэн, умайн хүзүүний шүүрэл болон эхийн сүүнд байдаг аж. Амьсгалын замаар, шээс бэлгийн тогтолцооны эрхтэнээр, хөхний сүүгээр болон төрөх үед эхсээр халдвар дамждаг байна. Нэгэнт халдварласан вирус хүний биед насан турш хадгалагдах учир эрхтэн шилжүүлэн суулгах, цус сэлбэх үед ч халдвар дамжих аюултай гэнэ. Тиймээс жирэмслэхийг хүсэж байгаа болон жирэмсэн эхчүүд шинжлүүлж, вирусийн идэвхжилээ бууруулах эмчилгээ хийлгэх шаардлагатай аж. Эл вирусийг тээгч олон хүн Монголд байдаг байна. Мөн улаанууд вирусийн халдвар нь агаар дуслын замаар болон эхээс урагт эхсээр дамждаг. Жирэмсний эхний гурван сард өвчилбөл урагт гажиг үүсэж, улмаар өсөлтгүй болдог байна. 2000- аад оны эхээр эл халдварын улмаас олон жирэмслэлт таслагдаж байжээ.

Херпесвирус буюу хомхой нь мөн л урагт аюултай юм. Иймээс хүүхэдтэй болохоосоо өмнө эхнэр, нөхөр хоёул эдгээр вирусийн халдварын шинжилгээ өгч, илэрсэн то хиолдолд эмчилгээ хийлгэх шаард лагатайг эмч мэргэжилтнүүд анхаа руулж байна. Өсөлтгүй жирэмслэлт болоод эм чийн хяналтад эмчилгээгээ сайн хийлгэвэл дараагийн удаа хэ вийн жирэмслэх боломжтой аж. Үүнээс урьдчилан сэр гийлэхийн тулд үүс гэгч шалт гаа нуудыг нь үгүй хийх хэрэгтэй гэнэ. Түүнчлэн хүмүүс нөхөн үржихүйн боловсрол сайтай байж, хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлт зэргээс хол байх нь зүйтэй юм. Монгол Улсын Засгийн газраас хүн амыг өсгөх бодлогын хүрээнд цөөнгүй ажил хийсэн ч өсөлтгүй жирэмслэлтийг бууруулах чиглэлээр ямар нэгэн арга хэмжээ аваагүй л байна. Өсөлтгүй жирэмслэлт жил өнгөрөх тусам өмнөхөөсөө нэмэгдэж байна гээд тоолоод л суух биш учир шалтгааныг нь тодруулан арга хэмжээ авах цаг болжээ. Монголд ямар шалтгаанаар өсөлтгүй жирэмслэлт ихсээд байгааг Эрүүл мэндийн яам судалж юунд анхаарах хэрэгтэй байгааг Засгийн газрын бодлогын түвшинд дэвшүүлж тавих шаардлагатай гэдгийг эмч мэргэжилтн үүд ярьж байна.

Д.ДАЙРИЙЖАВ

mongolnews.mn


URL:

Сэтгэгдэл бичих