Зарим шүүгч нарыг шүүгчийн албан тушаалаас чөлөөллөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Шүүхийн Ерөнхий зөвлөлийн саналыг үндэслэн зарлиг гаргаж биеийн эрүүл мэндийн байдлаар үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон Д.Батсайханыг Улсын дээд шүүхийн шүүгчийн, тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн З.Цэнгэнбаяр, О.Гэрэл нарыг Нийслэлийн шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөллөө.

Мөн М.Цэрэнбалжирыг Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгчийн, С.Сайраныг Баян-Өлгий аймгийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн, бүрэн эрхийн хугацаа дууссан А.Сайнтөгсийг Дорноговь аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалаас тус тус чөлөөлжээ.

olloo.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих