Залуу дуучин Б.Эгшиглэн сархдад дурлах болжээ

Хуучин цагт урлаг, соёлын оддод гэр бүлийн тогтворгүй, архичин гэсэн нэр хаяг зүүж, гавьяа шагналаас нь хасдаг байсан билээ. Олон түмэн сайхан дуулсан, сайхан авьяастангууд руугаа архи барьж очин дайлах нэрээр амьдралыг нь үрдэг байсан цаг хэдийнэ өнгөрч, шинэ залуу уран бүтээлчид архи, хөнгөн явдлаасаа илүү гадаад үзэмжиндээ анхаардаг болжээ.    Гэтэл сүүлийн үед гарч ирж байгаа авьяаслаг залуу дуучдын түрүүнд дуучин Н.Үүрцайх, Б.Эгшиглэн, Г.Агиймаа, Б.Энхзол гэсэн нэр дуулдаж, мөн дагаад эдэнтэй холбоотой таагүй мэдээлэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдах болсон билээ.

Энэ дундаасаа сүүлийн үед залуу дуучин Б.Эгшиглэнгийн талаар олон таагүй мэдээллүүд дуулдаж байна. Тэрээр гадаадын аялан тоглолт, Монголд зохиогдож буй нэр хүндтэй арга хэмжээнүүд дээр үргэлж согтууруулах төрлийн ундаа үнэртүүлэн явах болсонд рок, попын ах эгч нар нь санаа зовж, хэлж зөвлөж, зэмлэж байгаа ч тэрээр үл тоосон янзтай хөлчүү явах болсон гэнэ.

Үүнийг харсан нэгэн үеийн залуу дуучид нь Б.Эгшиглэнгээс хэдийнэ зайгаа барьж, үүнд нь уурссан тэрээр таарах болгондоо агсам тавьдаг болсон сурагтай.

URL: http://www.yanaa.mn/yanaa/?p=59732


URL:

Сэтгэгдэл бичих