С.Нарангэрэл “Н.Энхбаярын өмгөөлөгчийн тэмдэглэл” ном гаргахаар бэлдэж байна

Сүхбаатар дүүргийн шүүхээс дөрвөн жилийн хорих ялаар шийтгүүлж, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож буй МАХН-ын дарга, экс ерөнхийлөгч Н.Энхбаярын өмгөөлөгч С.Нарангэрэл “Н.Энхбаярын өмгөөлөгчийн тэмдэглэл” ном гаргахаар болжээ. Түүний ном арав хоногийн дараа уншигчдын хүртээл болох юм байна.

Тэрээр номондоо шүүх хурлын үйл явц, Монголын хууль тогтоомж төдийгүй олон улсын хүний эрхийн эрх зүйн хэм хэмжээнүүдийг ноцтой зөрчсөн талаар дурьджээ. Тиймээс номоо иргэдэд үнэгүй тараахаар болсон хэмээн эх сурвалж мэдээлэв.
С.Нарангэрэл өмгөөлөгч энэ удаагийн шүүх хурлыг Монгол Улсад анх удаа хүний эрхийг ноцтойгоор зөрчиж, дэлхий дахинд манай улсын нэр төрийг гутаасан шүүх хуралдаан болж өнгөрсөн хэмээн үзсэнээ мэдэгдэж, ийнхүү ном гаргахаар болсон байна.


URL:

Сэтгэгдэл бичих