Д.Сүрэнхор хугацаанаасаа өмнө суллагджээ

Үйлдвэр худалдааны яамны  Төрийн нарийн бичгийн дарга асан Д.Сүрэнхор магадлангаар хугацаанаасаа өмнө суллагджээ. Тэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын 405 дугаар анги буюу гянданд хорих ял эдэлж байсан юм.

Д.Сүрэнхорт 2010 онд гурван шатны шүүхээс эрүүгийн хуулийн 150.3-т заасан үндэслэлээр долоон жил хорих ял ногдуулж, гурвыг нь өршөөл үзүүлэх тухай хуульд багтаан дөрвөн жилийг нь биеэр эдлүүлэхээр болсон. Харин тэрбээр ял эдлэхдээ ажилласан хөдөлмөрийнхөө дүнд магадланд орж өнгөрсөн сар суллагдсан байна.

Д.Сүрэнхорыг ҮХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа улсад 108 сая төгрөгийн хохирол учруулсан гэж буруутгаж байсан. Гэвч мөрдөн байцаах явцад түүний учруулсан хохирлын хэмжээг 93 сая болгон бууруулж, бусдыг залилан мэхэлсэн гэх үйлчлэлийг хэрэгсэхгүй болгон зөвхөн эрүүгийн хуулийн 150.3-т заасан үндэслэлээр буруутгасан байдаг.


URL:

Сэтгэгдэл бичих