Ким Чен Уны авга ах Хятадад айлчлав
БНАСАУ-ын удирдагч Ким Чен Уны авга ах, тус улсын Засгийн газрын нөлөө бүхий удирдагчдын нэг Жан Сон Тэк дагалдагсдын хамт өчигдөр БНХАУ-д айлчилжээ. Хойд Солонгосын үндэсний төв телевизийн мэдээлснээр тэрбээр айлчлалынхаа үеэр тус хоёр орны хамтын ажиллагаа, тэр дундаа эдийн засгийн хамтын ажиллагааны талаарх асуудлуудыг онцолжээ. Өнгөрсөн хоёрдугаар сард Хятад улс гурван тэрбум ам.доллар буюу 2,4 тэрбум еврогийн хөрөнгө оруулалтыг БНАСАУ-ын гадаад худалдаанд хөрөнгө оруулсан тухай Өмнөд Солонгосын “Yonhap” агентлаг мэдээлсэн байна.
Хоёр орны Засгийн газрын төлөөлөгчид Жан Сон Тэкийн дээрх айлчлал нь БНАСАУ болоод БНХАУ-ын эдийн засгийн хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой хэмээн Хятадын “Синьхуа” агентлагт мэдээлжээ.
Э.АНХТУЯА
URL: